Хяналтын хуудас /checklist/-ыг сурталчилан таниулах сургалт болов
2018/04/27
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашигладаг шинээр батлагдсан хяналтын хуудас /Checklist/-ыг сурталчилан таниулах, дотоодын хяналтыг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд 53 аж ахуй нэгж байгууллагын ажилтнуудыг сургалтанд хамруулжээ.
Сургалтын үеэр хүнсний худалдааны газрыг шалгах хяналтын хуудас болон худалдаалах үйл ажиллагааны эрүүл ахунй нөхцөл шаардлагын шалгах хяналтын хуудас зэргийн талаар иргэдэд мэдээлэл олгосон байна.