Зөвшөөрөгдөх дээд хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийхийг уриаллаа
2018/04/27
Олон улс, улсын чанартай авто замын бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс хатуу хучилттай авто замаар тээвэрлэлт хийж байгаа тусгай хамгаалалтгүй, эсхүл тухайн авто зам, замын байгууламжийн техник ашиглалтын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх үүднээс хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартыг олон нийтэд баримтлуулж хэвшүүлэх, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартын 5.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд заасан доорх үзүүлэлтийг баримтлан хяналт шалгалтыг хийж байна. Үүнд:
№ |
Тээврийн хэрэгслийн төрөл |
Бүх жин, тн |
1 |
Хоёр голтой автотээврийн хэрэгсэлд |
18 |
2 |
Гурван голтой автотээврийн хэрэгсэлд |
25.5 |
3 |
Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэлд |
38 |
4 |
Таван голтой автотээврийн хэрэгсэлд |
40 |
5 |
Зургаан голтой автотээврийн хэрэгсэлд |
44 |
6 |
Угсраа автобусанд |
28 |
Дээрх хүснэгтэд заасан тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлтээс шалтгаалан хатуу хучилттай авто зам дээр гарах эвдрэл, гэмтлийн улмаас аваар осол гарч иргэд, тээвэрчид эд материалын хохирол амсах мөн цаашлаад эрдэнэт хүний амь нас эрсдэж болзошгүй тул тухайн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс аж ахуйн нэгж, иргэн та бид бүгд Монгол Улсын хуулийн өмнө хүлээсэн эрх, үүргийн дагуу олон улс, улсын чанартай авто замаар тээвэрлэлт хийхдээ “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж хэвшихийг Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уриалж байна.