Маргааш Цахим сэтгүүл зүйн II форум болно
2018/04/30
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын Сайтын Холбоо, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг байгууллагууд хамтран маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдөр “Цахим сэтгүүл зүйн II форум”-ыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү форумын үеэр “Цахим орчин дахь мэргэжлийн сэтгүүлзүйн хөгжил, тулгамдсан асуудал”, “Онлайн контентын олон улсын зохицуулалт”, “Нийгмийн сүлжээн дэх зохистой хэрэглээг бий болгох нь”, “Цахим орчин дахь зохиогчийн эрхийн асуудал” зэрэг олон сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас илтгэл тавьж, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдэд зориулсан хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгнө.
Форум 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр МУИС-ийн номын сангийн Их танхимд 13 цагаас эхэлнэ.
Та бүхнийг “Цахим сэтгүүл зүйн II форум”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.