С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ
2018/05/01
АТГ-аас 2018.04.01-ны өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр тооцон баривчилсан.
Улмаар 2018.04.02-ны өдөр яллагдагчаар татан, прокурорын саналын дагуу нэг сар цагдан хорих эсэхийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Үүний дагуу тус шүүхэд цагдан хорионы хурал болж тэднийг нэг сар саатуулахаар болсон юм.
Тэдний цагдан хоригдсон 30 хоног өнөөдөр дуусч байгаа. Үүнтэй холбоотойгоор С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг цагдан хориог үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болох гэж байна. Тодруулбал прокурорын байгууллагаас цагдан хорионы хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд ирүүлээд байгаа юм.
Тэдний цагдан хориог сунгах эсэхийг шийдэх хурал эхлээд байна. Тодруулбал цагдан хорионы хурал хаалттай болдог бөгөөд яллагдагч нарын цагдан хориог сунгах эсэхийг нэг нэгээр нь хэлэлцдэг. Одоогооор С.Баярцогтыг дахин нэг сар саатуулах эсэхийг хэлэлцэж байна.
Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.