"Cолонгосын эся-нд багш нарын визэнд хориг тавих асуудлаар хандаагүй, тийм эрх ч үгүй"
2018/05/04
БСШУСЯ-наас БНСУ-ын Элчин сайдын яаманд хандаж, Солонгос улс руу аялах хүсэлтэй багш нарын визэнд хориг тавихыг хүссэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байна.
Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад "БСШУСЯ-ны зүгээс БНСУ-ын Элчин сайдын яаманд хандсан зүйл байхгүй. Багш нарын визэнд хориг тавих гэх мэт асуудлаар хандах эрх ч байхгүй" гэлээ.
Олон нийтийн сүлжээгээр тарж буй дээрх мэдээлэл нь БНСУ-д "харлах" иргэд нэмэгдсэн учраас виз олгох журмыг чангатгасантай холбоотой байж болох юм.
Тодруулбал, 2015 онд визний нөхцөлийг хөнгөвчилснөөс хойш "Харлаж" байгаа Монгол иргэдийн тоо байнгын өсч 2014 онд 130 орчим иргэн "харлаж" байсан бол 2015 онд энэ тоо огцом өсч 1,500 орчим, 2016 онд 2,000 орчим болж нэмэгджээ.
Тиймээс 2017 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсээс хууль бус оршин суугчдын тоог багасгах талаар мэдээлэл хийж, виз олгох журмыг чангатгасанаа зарлаж байсан юм.
зочин · 2018/05/04
БНСУ-н элчин сайдын яам виз гаргаж өгөхгүй байна нэж гоншигнохоосоо илүү бид ямар зөрчил гаргадаг билээ гэдгээ эхлээд бодох хэрэгтэй. Очсон бүхэн нь биш гэхэд монголчууд хаа явсан газраа хулгай хийж шившигээ тарьж явдагийг эрх биш бодмоордоо
Зочин · 2018/05/04
Наад харлана гэдэг үгээ л боличооч цагаарана гэвэл яаж байна