Ч.Сайханбилэг шүүх хуралд цахимаар оролцож байна
2018/05/10
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх гэж байна.
Прокуророос тэднийг нэг сар саатуулах саналаа шүүхэд ирүүлсэн.
Яг одоо Ч.Сайханбилэгийг нэг сар цагдан хорих эсэхийг шүүх хэлэлцэж байгаа бөгөөд Ч.Сайханбилэг цахимаар оролцож байна. Үүний дараагаар С.Баяр, Б.Бадрал нарыг үргэлжлүүлэх хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх юм.
Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нар уг цагдан хорионы хуралд цахимаар оролцох болно.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг АТГ-аас Оюутолгойн гэрээний асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шалгах явцад саад учруулж болзошгүй хэмээн цагдан хорих санал гаргаад байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Б.Бадрал нэг, С.Баяр хоёр, Ч.Сайханбилэг гурван өмгөөлөгчтэй гэрээ байгуулан эрх зүйн туслалцаа авч байгаа.