Ч.Сайханбилэгийг 30 хоног саатуулахаар боллоо
2018/05/10
Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 30 хоног баривчлагдсан. Түүний цагдан хориог сунгах саналыг прокурорын байгууллагаас гаргасан.
Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, ТЕГ-ын дарга асан Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх хурал болж байна.
Цагдан хорионы уг хуралд Ч.Сайханбилэг цахимаар оролцсон бөгөөд түүнийг дахин 30 хоног цагдан хорих нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх