Үр хөндүүлсэн тохиолдолд хэзээ ч бурхан тэнгэрээс үр хүүхэд заяахгүй байх шийтгэлийг өгчихдөг
2018/05/10
Бурхан урлаач Д.Ухаанзаяатай хийсэн ярилцлага хүргэж байна.
Хүүхэд олох ажлыг ямар үед хийж болохгүй вэ?
-Хүүхэд олох ажлыг аадар бороо орсон үед, аянга цохисон үед, солонго татсан үед, ширүүн салхитай өдөр, сэтгэлийн хэт хөөрөлд автсан үед дандаа өвчтэй хүүхэд төрж байгаа. Мөн бурхан шүтээн, аав ээжийн дэргэд хийж болохгүй гэсэн нарийн нарийн заалтууд бий. Тэдгээрийг зөрчсөн тохиолдолд өвчтэй хүүхэд төрнө. Эрүүл төрсөн ч том болоод үймээн самуун дэгдээгч нэгэн болно гэж байдаг. Эдгээрийн талаар бид зах зухаас нь мэдээд авбал алдаа бага гарна.
Үүнийг би шинээр гаргаж ирээд ярьж багаа биш. Олон зууны өмнө бэрийн зурхай, эр эмийн зохицох ёсон гээд олон зуун жилийн тэртээгээс гараад үүнийг дагаж мөрдөөд, оюунлаг ачлал буяны авсаар өдий хүрсэн юм. Бид өнөөдөр яагаад үүнийг мэдэхгүй бусдыг дуурайж яваад байна вэ гэхээр эрдэмтэй лам хуврагуудаа бүгдийг нь устгуулчихсан. Энэ бүхнийг үр хүүхдүүдээ өвлүүлээд, нарийн хэлхээ холбоо тасрахгүй байсан байна. Монголчууд хүчирхэг байсан шалтган бол 13-р зуунд Чингис хаан тийм хүчирхэг байсан бэ? Гень сайтай байсан. Төрсөн хүүхэд бүр хүчирхэг баатар болж байсан. Аян дайнд бүгд чадамжтай. Жоохон хүүхэд хүртлээ морин дээрээс харвах чадвартай, өл хоол даах чадамжтай болсон. Одооны хүүхдүүд ямар болсон билээ? Их туранхай, төрөлхийн ходоод муутай, хоол шингээж чадахгүй, жоохон бээрвэл нус нь гоождог, төрөлхийн суурь харшилтай хүүхдүүд төрж байна. Үүний гол шалтгаан нь алтан ургийн угийн бичиг алдагдсан, холын хамаатан хоорондоо сууснаа мэддэггүй. Тэгээд хүүхдүүд нь харахад зүгээр мөртлөө сэтгэн бодох чадвар муутай, огцом ууртай, шийдвэр гаргахдаа удаан, маш удаан ойлгоцтой, эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болчихсон байдаг.
Ийм хүүхэд том болоод асуудал гаргасны дараа нь бид нар хүмүүжил гэх мэтээр өнгөн талаас нь хэлдэг. үүнийг бүүр язгуур эх угаас нь ярих юм бол угийн бичиг, цус ойртолтын шалтгаан нь дороо гараад ирнэ. Тэгэхээр бид над асуудлыг авч үзэхдээ модны дээр байгаа навч алимыг нь ярих биш, язгуур үндэснээс ярих ёстой. Үндсийг нь ярихгүй мөчрийг нь тасдаж хаяад байна.
– Хүүхэд олох өдрийг буруу өдөр хийснээс болж хүүхэд төрчихвөл засал хийж ном унших уу? Нэрээр нь буян заяаг нь засах уу?
– Нэгэнт төрчихвөл хэцүү шүү дээ. Гажигтай төрвөл засахад хэцүү. Төрөхөөс нь өмнө аргалж болно. Аргална гэдэг нь авхуулна гэсэн үг үү?
– Үгүй ээ яалаа гэж дээ. Засал хийнэ. Тийм нүгэлтэй юм яаж хийж болохов. Над дээр үр хөндүүлнэ гэсэн хүн их ирдэг юм. Би хэзээ ч авахуул гэж хэлдэггүй. Надад тэгж хэлэх эрх байхгүй. Аборт хийж байгаа нь хүний амь хөнөөж байгаа хэрэг. Богд хааны бошго лүндэн дээр Цөвүүн цагт үрээ хөнөөгөөгүй эх хүн байхгүй болно гэсэн байдаг. Ихэнх эмэгтэй үр хөндүүлсэн байдаг. Ураг бүрэлдсэн бүрэлдээгүй үед нь эм уугаад гаргах нь өөрөө үрийн заяаг гомдоох хамгийн гол зүйл.Над дээр 40 орчим насны нэг эмэгтэй ирж байсан. Зурхайгаар үзэхээс наана ярилцаад үзсэн чинь хоёр удаа үр хөндүүлсэн байгаа юм. Нэгэнд нь оюутан байсан, нөгөө дээр нь хүсээгүй байсан болохоор авахуулсан, түүнээс хойш огт жирэмслээгүй гээд Солонгос, Тайланд яваад эмчилгээ хийлгэсэн гээд хэлж байсан. Үзэхээр үрийн заяа гомдсон гээд гараад ирж байгаа юм. Эмнэлгээр яваад ямар ч нэмэргүй.
Бас нэг компанийн захирал залуу эхнэртэйгээ хамт амьдраад 10 жил гаран болсон ч гэсэн ерөөсөө хүүхэдтэй болдоггүй гээд. Надаар хоёр жижигхэн, ижилхэн их хөөрхөн Бүжинлхам бүтээлгэсэн юм. Тэгээд удалгүй бүтээлгэсэн Бүжинлхам бурхантайгаа ижилхэн хоёр ихэр охинтой боллоо гээд ярьж байсан. Энэ мэт тохиолдлууд олон байна. Эндээс миний ярих гээд байгаа нэг зүйл бол эмэгтэйчүүд маань залуу насны алдаа, хэнэггүй юм боддоггүйгээсээ болоод үр хөндүүлдэг. Тэрний оронд хүүхдээ гаргаад хүнд өргүүлж болно, асрамжийн газар өгч болно, үр хөндүүлж л болохгүй.
Үр хөндүүлсэн тохиолдолд амь тасалсан гээд хилэнцээ хураачхаж байгаа юм. Дахиад хэзээ ч бурхан тэнгэрээс үр хүүхэд заяахгүй байх шийтгэлийг бурхан тэнгэрээс өгчихөж байгаа юм. Бурхан үрийн зулай үнэрлээд сайхан амьдар гээд анх бэлэглээд өгч байхад устгачихаар үрийн тэнгэр нь гомдоод, уурлаад хилэгнэж ч болно. Тэгээд дахиад тэр хүнд хэзээ ч үр өгөхөө больчихож байгаа юм. Тэгэхээр үрийн тэнгэрээ л баясгана. Үнэн зүрхнээсээ наманчлаад аврал дуудуулах юм бол засарна. Алсуураа хүүхэдтэй болсон тохиолдол байна. Ингэхдээ өөрөөсөө хамаарах эрүүл мэнд, сэтгэл санаа, хоол унд гэх мэтээр бүх зүйлээ хийх хэрэгтэй.
-Тохиромжгүй өдөр олдсон хүүхдийг гэдсэнд байхад нь номын аргаар засаг гэсэн үг үү?
– Тэр бол нууц увдис байгаа юм. Хатуу нууц увдис хамаагүй й ярьдаг ч эд биш. Ураг олдсон үед эх хүн таван мөчиндөө сахиус зүүгээд явбал өвчингүй оюунлаг хүүхэд төрдөг нууц увдис байдаг.Барууны баячууд мундаг хувилгааныг залаад ураг олох цаг, хүүтэй болох уу охинтой болох уу гээд өдөр сараа сонгочихож байна. Сайн цагт төрөхөөс нь өмнө сахиусаа зүүлгээд, ном уншуулбал хүүхэд нь оюунлаг, буянаар ирж байгаа эрүүл байна.
Тэр өдрийн тэнгэр мэдэг гээд хамаа замбараагүй дуртай өдрөө хүүхэдтэй болж байна. Мэддэг юм болгон мэдлэг, мэддэггүй юм болгон дайсан болоод байгаа шүү дээ. Дур зоргоороо хүүхэдтэй болоод байхаар тэнэсэн сум тархинд гэгчээр аз мэдэг гээд явж байгаа. Хар таамгаар амьдарч болохгүй. Нийтлэгээрээ ийм байна. Дураа хөдөлсөн өдрөө хамаа замбараагүй хийснээс оюуны сааталтай, усан саа өвчинтэй хүүхэд төрнө ш дээ. Эрүүл хүүхэд төрсөн ч миний хэлснээр үймээн самуун дэгдээгч бүтэлгүй нэгэн болж төрнө