Ерөнхий Боловсролын Сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дөрөвдүгээр улирлын амралтын хуваарийг танилцуулж байна. 1, 2-р ангийн сурагчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийн сурагчид зургаадугаар сарын 8-ны өдрөөс амрах бол 6-12 дугаар ангийн сурагчдын амралт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй байх аж.

Харин элсэлтийн ерөнхий шалгалт ирэх зургаадугаар сарын 16-нд эхэлнэ. Энэ жил ЭЕШ өгөх шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирэх аж.

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлах юм.