“Цалинтай ээж” хөтөлбөрийн тавдугаар сарын мөнгийг олгож эхэллээ
2018/05/12
Засгийн газраас 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд зориулсан “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ сар бүрийн 20-нд 50 мянган төгрөг олгож байгаа юм. Харин энэ тавдугаар сарын “Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг өнөөдрөөс \2018.05.12\ олгож эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар “Цалинтай ээж” хөтөлбөрт 0-3 насны хүүхдээ асарч буй 125 мянга гаруй ээж хамрагдан сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж авч байна.