"Хөх Монгол" бүлгэмээс өнөөдөр мэдээлэл хийжээ. Энэ үеэр тус бүлгэмийн тэргүүн, Хон хэрээд овогт Б.Энхбат “УИХ-ын гишүүн Ж.Батзандан, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг хятадуудтай нягт ажилладаг. Жагсаал, цуглаан зохион байгуулсныхаа хариуд урдаас эд хогшил ачуулдаг байсан” гэв.  

Тэр цааш нь “Өнөөдөр УИХ-д маш олон хятад цустай хүмүүс ороод ирчихсэн байна. Манай “Даяар Монгол”, “Хөх Монгол” бүлгэмийн залуус энд тэнд очоод цагаач хятадуудын хууль бус үйл ажиллагаатай тэмцэх гэхээр зэвсэг бариад өмнөөс нь дайрч байна. Цохиод унагачихаар цагдаа ирээд “Та нар наад хятадууддаа зодуулахгүй яасан юм” гээд манай залуучуудыг өндөр хэмжээгээр торгож байна. Эдгээр гомдлыг хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн. Улс төрийн хүчнийхэн 1990 оноос хойш гарч ирэхдээ өөрсдөдөө зориулсан хууль гаргаж хувьдаа завшдаг байсан. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газрыг татан буулгасан. Тусгай чиг үүрэгтэй хуулийн байгууллагынхны хууль бус үйлдлийг шалгадаг газрыг татан буулгаснаараа улс төрийн эрх мэдэл бүхий хүмүүс өөрсдийнхөө хүмүүсийг оруулдаг болж. Түүгээрээ дамжуулж хууль бус үйлдлээ хийдэг болсон байна.

Тийм учраас “Хөх Монгол” бүлгэмээс мэдэгдэл гаргаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж хэлэхэд тусгай чиг үүрэгтэй газруудыг шалгадаг байгууллагыг татан буулгаснаас болж авлига хээл хахуул ихэссэн байна. Прокурорын дэргэдэх Мөрдөх албыг татан буулгахад онцгой хүчин чармайлт гаргасан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас эхлээд олон хүний нэр зааж ярьж чадна. Тусгай чиг үүргийн байгууллага нь өөрсдөө цагаач хятадуудыг өмөөрөөд байна. Үнэхээр сонирхож байвал тэдгээр хүний нэрийг өгч болно. Гэхдээ зарлаад ямар ч нэмэр байхгүй. Би шоронд ормоогүй байна. Олон залуучуудаа шоронд хиймээргүй байна” гэлээ. 

 

"Хөх Монгол" бүлгэм мэдээлэл хийснийг онцлон хүргэж байна.