Сунгалтын пасспортоор гадаадад зорчуулахгүй
2018/05/14
Олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор Монгол Улсын үндэсний гадаад паспортад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн сунгалт хийхгүй болсон билээ.
Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан байна. Гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.
Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.
зочин · 2018/05/15
төр дандаа луйвардаж байх юм
зочин · 2018/05/15
тэгвэл анхнаасаа юу гэж сунгасан юм паспорт сунгуулсан мөнгөө авцгаая