Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг 15:00 цагт шийднэ
2018/05/15
Өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох тов гарлаа.
Өнөөдрийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг 45 хоног саатуулаад байгаа юм.
Тэдний хувьд цагдан хорионы шүүгчээс татгалзаад байгаа бөгөөд шүүх хурлын талаар бид эргэж мэдээлэх болно.