Чингис хаан морин дээр секс хийж байгаад үхсэн хэмээн доромжилов
2014/01/19
Сүүлийн үед Оросын сайтуудад Монголын түүхийг гуйвуулсан, үгүйсгэсэн нийтлэлүүд үзэгдэх болжээ.
Хамгийн сүүлийн нийтлэлээр “Монголын эзэнт гүрэн гэж байгаагүй” оросын нэгэн нийтлэлч бичсэн байсан. Тэгвэл энэ удаад эзэн богд Чингис хааныг доромжилсон нийтлэл http://sila-znaniy.com/2012/11/03/%D1%87%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B7-%D1%85%D0%B0%D0%BD-%D1%83%D0%BC%D0%B5%D1%80-%D0%B2%D0%BE-%D0%B2%D1%80%D0%B5%D0%BC%D1%8F-%D1%81%D0%B5%D0%BA%D1%81%D0%B0/ сайтад нийтэлжээ.
Энэхүү нийтлэлд манай эзэн Чингис хааныг морин дээр сеск хийж байгаад өөд болсон хэмээн илтэд доромжилсон өнгө аястай бичсэн байсан бөгөөд үүнд бидний түүхийг хэрхэн гуйвуулан бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.
Монголын эзэнт гүрний аугаа баатар Чингис хаан олон хатдынхаа нэгэнтэй энгэр зөрүүлж байгаад өөд болсон. Тэрээр эр эмийн ажил хийж байхдаа морины эмээл дээр давхиж явсан ба гартаа сэлэмтэй байжээ.
Нүүдэлчин монголчуудын хувьд морин дээрээ давхиж байхдаа энгэр зөрүүлдэг байсан учир Чингис хааны хувьд энэ нь тийм ч онц содон зүйл байгаагүй.
Чингис хааны хувьд тэрээр Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан гэдгээрээ олноо алдаршсанаас гадна Дэлхийг талыг байлдан дагуулан эзэлсэн анхны хаан гэдгээрээ алдартай.
Одоо харин түүний талаар үнэн бодит зүйлсийг дурьдвал, Нэгдүгээрт, Тэмүүжин буюу Чингис хааныг өөд болсны дараа Монголын нууц товчоог бичсэн. Харин энэхүү үйл явдлын хуанлид Чингис хааны үхлийн талаар тодорхой бичээгүй. Бид түүнийг өөд болсон өдөр болон хаана өөд болсон газрын нэрийг л мэднэ. Тиймээс уг хуанлид Чингис хаан мориноос унаж бэртлээ даалгүй өөд болсон гэж бичсэн байдаг.
Өөр нэг магадлалаар Чингис хаан Тангуд улсад байхдаа цаг агаарын өөрчлөлтийн улмаас үхэлд хүрэх өвчтэй болсон гэж таамагладаг.
Үнэн хэрэгтээ Чингис хаан мориноос унан өөд болсон нь түүхийг үймүүлэгч нарт зориулсан баримт. Бодит байдал дээр бол тэс өөр бөгөөд насаараа морины нуруун дээр давхисан хүн мориноос унаж үхнэ гэж үү?
Тиймээс бидний төсөөлж байгаагаар Чингис хаан жирийн нэг өдрийн адилаар морины нуруун дээр давхин явахдаа энгэр зөрүүлж байгаад өөд болсон болов уу. Харин аугаа удирдагч хүн ийм байдлаар өөд болох нь ичгэвэр тул түүхийн хуанли бичигт үхлийнх нь талаар дурьдаагүй бөгөөд түүний эргэн тойронд үнэнч түшмэдүүд байсан учир өдийг хүртэл үхдлийн шалтгааныг нь нуусан байх ....
xэмээн Оросын сайтад бичсэн байна.
орчуулсан С.Отгон
Пунцгаа · 2017/01/21
Анх Бат хааныг Оросыг эзэлхээс өмнө зүгээр нэг шороон далантай л олон вант улсууд байсандаа хэний түүхийг хэн болчоод гуйвуулаад байга юм болдоо. Тухайн үед нь хүйе тэмтрэлгүй өршөөж их улсыг байгуулсан атал сүүлдээ энэ Хятад Орос хоер арай л гаарч байнаа
toogoo · 2017/01/20
Hutsdiimda orsuud