Үндэсний их баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээнд нэр бүхий олон  бөх бүдэрсэн. Спортын амин сүнс болсон шударга өрсөлдөөнийг үгүй хийж тамирчдын амь нас эрүүл мэнд, үр удамд ноцтой хохирол учруулдаг учраас дэлхий нийтээр спортод допингийг хориглодог. 

Өөрийнхөө биед хориглосон бодис шингээхгүй байх нөхцөл байдлыг хангах нь тамирчны хувийн үүрэг юм.

 Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12  дугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид шинжлүүлсэн. Уг шинжилгээгээр хориотой төрлийн бодис илэрсэн байна.

Допингийн төвийн их эмч Д.Энхсаран мэдэгдэхдээ “Манай төв ямар нэг спортын холбоо, хувь хүнээс хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жилд л гэхэд 20 гаруй төрлийн спортын тамирчдаас нийт 270 гаруй тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авч ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори болох БНСУ-ын Допингийн лабораторид илгээж шинжлүүлсэн.

Гэтэл Допингийн шинжилгээний дээжийг сольж болдог мэтээр Shuud.mn, Ikon.mn, Chuhal.mn сайтууд дээр ямар ч үндэслэлгүй мэдээлэл цацаж манай байгууллагын нэр төрд ноцтой халдлаа. Үүний цаад учир нь өөрсдийнхөө хууль бус үйлдлийг бусдад тохохыг оролддог муу зуршил манай үндэстний бөхийн зарим хүмүүст бий болсныг харуулж байна. Бидний нэр төрд халдсан дээрх мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Updown.mn