Транс тосны хэрэглээг хориглох төсөл боловсруулжээ
2018/05/24
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 он гэхэд үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хэрэглээнээс хасах төлөвлөгөө боловсруулсан байна. Энэхүү төлөвлөгөөнд дэлхийн бүх улс транс тосыг хэрэглээнээс хасах зааварчилгаа багтсан ба хүнсэнд ашиглахаа бүрэн зогсоох талаар тусгажээ.
Ургамлын тосыг устөрөгчийн тусламжтайгаар хатуу хэлбэрт оруулсан үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг шарсан хоол, талх нарийн боов, маргарин, кофены сүү, зайрмаг зэрэг бүтээгдэхүүнд ашигласнаар цусан дахь холестерины хэмжээ ихэсч, зүрх судасны эмгэг, харвалт, чихрийн шижин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан төлөвлөгөөний дагуу хоол хүнсний эх үүсвэрийг судлах, эрүүл мэндэд тустай тосыг ард иргэдэд таниулах үйл ажиллагаа явуулах аж. АНУ, Дани улсад транс тосыг хүнсний бүтээгдэхүүнд ашиглахыг хуульчлан хориглосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас транс тосны оронд ханаагүй тосны хүчлээр баялаг шар буурцагны болон наранцэцгийн тос хэрэглэхийг зөвлөжээ.
hh · 2018/05/24
Hmm ingeed horiglood bhd TESO-n ter maslo magarinuudiig horiglooch ee