Настай иргэдийг зодсон этгээдэд албадан ажил хийх шийтгэл оноожээ
2018/05/24
"Дарханы шар” хэмээн нэрлэсэн иргэн тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ. Настай иргэнд гар хүрч зодон хүнд гэмтэж бэртээсэн нэгэн этгээдийг “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа барьж авч хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
Дээрх этгээдэд Зөрчлийн тухай хуулиар танхайн хэрэг хэмээн үзэж шүүхээс албадан ажил хийлгэх шийтгэл оногдуулсан байна. Дээрх хэргийн тухай мэдээллийг “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баяраа өөрийн цахим хуудастаа нийтэлж, олон нийтэд мэдээлжээ. Түүний хувьд хүнийг нэлээд хүнд бэртээсэн атал шүүхээс хэдхэн хоногийн албадан хөдөлмөр хийх шийтгэл ногдуулсанд бухимдаж буйгаа илэрхийлжээ.
Харин зарим эх сурвалжийн хэлснээр хэрэгт холбогдсон этгээд нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бөгөөд хэрэг хүлээх чадваргүй учир дээрх шийдвэрийг гаргасан гэжээ.
Зочин · 2018/05/24
Төрд байгаа нөхөд төр өөрөө гэмт хэргийг өөгшүүлэн оодруулна гэж энэ дээ оркууд оркуудаа өөгшүүлж байгаагийн нэг жишээ
монгол иргэн · 2018/05/24
Хэрэвээ энэ хүн эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй нөхдийг ингэж зодсон бол чангахан хорих ял аваад далд орно,энэ удаад хохирогчид нь хөрөнгө чинээ эрх мэдэлгүй хөгшин хөвөө улс болохоор харинч энэ зэргийн дүр эсгэсэн нь их юм.
??? · 2018/05/24
Ийм нөхдүүдийг устгах хэрэгтэй, гэрлэчихээд бас нэг дундук төрүүлнэ, тэрийг нь төр "баталгаажуулаад" өгнө, тэгээд л бас хүн зодоод л ....
Зочин · 2018/05/24
Lalriig albal taarna