Номын баяр үргэлжилж байна
2018/05/26
Жил бүр зохион байгуулагддаг номын баяр өнөөдөр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. "Хүссэнээрээ уншицгаая" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү баяраар бүх ном 20-70 хувийн хямдралтайгаар худалдаалж байна. Улаанбаатар номын баяр жилээс жилд өргөн дэлгэр зохион байгуулагдаж, ном унших залуус олон болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.
Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг тус баярыг өдөрт дунджаар 10 мянга орчим хүн үзэж сонирхдог ажээ.Энд хуучин ховор номоос эхлээд үйлдвэрээсээ дөнгөж гарсан шинэ гээд төрөл бүрийн ном худалдаалагддаг. Түүнчлэн удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор хүүхдийн ном зохиол эрэлт ихтэй байна.
Номын баярт ирснээр 1000 төгрөгийг хуучний ном, сугалаа сугалж 10-100 хувиар хөнгөлөлт эдэлж хүссэн номоо авах, зохиогчийн гарын үсэгтэйгээр нь авах боломжтой болох юм.