Г.Сарангэрэлийг нэг сар хорихоор болжээ
2018/05/28
Өнгөрсөн сарын дундуур биедээ хар тамхи нуун хилээр гаргах гэж байгаад баригдсан бүлэг хүмүүс дунд Г.Сарангэрэл байсан бөгөөд түүнийг эмнэлэгт аваачин нууц эрхтнээсээ нь мансууруулах төрлийн бодис далдлан нуусан байсныг олж тогтоосон гэх мэдээлэл гарч байсан билээ.
Тэгвэл түүний хэрэг шалгагдаж дуусан шүүхээс түүнд тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Түүний хувьд дөрөвдүгээр сарын 18-наас19-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн С, А, Э, А нар нь бүлэглэн БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг бэлэг эрхтэндээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад зарж борлуулах зорилгоор тээвэрлэж явсан гэх хэрэгт буруутгагдан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилагдсан билээ.
Зочин · 2018/05/29
Al aaaaraaaaa duuren khar tamhitai kharaakin buzar gichii gej ene bh nee ee burhan min yandaa huurhiii denduu enduurchee
Уншигч · 2018/05/28
Улс орныг мөхөөх үйл ажиллагааг удаа дараа амжилттай гүйцэтгэж бгааСарангэрэлийг Монголын шүүх маш өндрөөр дэмжиж нэг сарын ял өгсөн бна.Сайн ахтай байх сайхан юм