Говь-Алтай аймагт хууль бусаар алт олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоожээ
2018/06/02
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн Шаврын гол хэмээх газар хууль бусаар алт олборлож байсан иргэдийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолоо.
Эдгээр иргэд нь нинжа нэрийн доор том техникүүд оруулж алт ухахаар завдаж байгаад ийнхүү үйлдэл дээрээ баригджээ.
Эвдэрч сүйдсэн газрыг тус иргэдээр даруулах ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Есөнбулаг сумын Засаг дарга нар хяналт тавин хийлгэж, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт хүлээж авахаар ажиллаж байна.
Зочин · 2018/06/03
Засагт ханы хөх эрчүүдээ нутаг орондоо хайгуул олборлолт явуулахыг 100 хувь хорь аялал жуулчлал хөгжүүлэх онцгой бүс болгон зарла өөрсдөө нутаг орноо хайрлаж эхэл мод асар ихээр тарь. Амжилт хүсэе.