БНХАУ-ын зээлээр Төв цэвэрлэх байгууламж барина
2018/06/03
БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болов. Харин хөнгөлөлттэй зээлээр дараах төслийг санхүүжүүлэхээр болсон байна.
Үүнд, “Улаанбаатар-Мандалговь” цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, “Гачуурт”-ын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл, “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”, Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах, Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах болон нүхэн гарц барих, “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны арваннэгдүгээр дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.