Хятад ханзтай самбар Монголын самбар биш
2018/06/04
Манай улсад амьдарч буй БНХАУ-ын иргэдтэй холбоотой таагүй мэдээллүүд олон нийтийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятад ханзаар Улаанбаатар, Чойбалсан, Баруун-Урт, Зүүн хатавч боомтыг тэмдэглэсэн замын самбарын зураг сошиалд “давалгаалах” шиг болов.
Уг самбар нь манай улсынх биш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутаг дэвсгэрт байрладаг гэх бөгөөд зураг дээрх Зүүн хатавч боомт нь Монгол Улстай Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг байх Бичигт боомтоор хиллэдэг хятадын боомт юм байна.