“Корэйн эйр” хууль зөрчсөн үү
2018/06/04
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ш.Раднаасэд нар Зам, тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэд Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогын талаар асуулга тавьжээ.
Асуулгад “УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.118 дахь хэсэгт Төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан орон нутгийн болон олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх өрсөлдөөнийг дэмжих замаар тус салбарт үнэ тарифийг бууруулна гэж заасан. Нийслэгийн үнэ тариф өндөр, суудлын тоо хязгаарлагдмал, сонголтгүй байгаа байдал нь өөрийн орны иргэдийг гадаад оронд зорчиход санхүүгийн болоод цаг хугацааны хүндрэл учруулаад зогсохгүй, үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх түүнийг дагасан бусад салбарыг дэмжих шаардлага боломжийг хязгаарлаж байна. Иймд, УИХ-ын гишүүд бид УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.13, 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Зам, тээврийн сайд танд дараах асуулгыг тавьж байна.
1.Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн иргэдийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агаарын тээврийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих чиглэлээр Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд ямар арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрсэн эсэх,
2.Ижил зайд нислэг үйлдэж байгаа жишиг үнэ тарифийг Монгол Улсын иргэдэд санал болгохгүй байгаа “Корейн эйр” компанийн үйлдэл нь агаарын харилцааны олон улсын хууль тогтоомж, гэрээг зөрчиж байгаа эсэх,
3.Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд 1991 оны аравдугаар сарын 23-ны өдөр Сөүл хотноо байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг эргэж харах, засч сайжруулах шаардлагатай эсэх,
4.”МИАТ” ХК болон “Корэйн эйр” компанийн хооронд 2012 онд 18 жилийн хугацаатай байгуулсан гэх хамтран ажиллах санамж бичгийг хүчингүй болгосон тохиолдолд эрх зүйн болон эдийн засгийн ноцтой хохирол Монгол Улсын талд үүсэх эсэх,
5.”МИАТ” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах асуудлыг хэдий хугацаанд зохион байгуулах, хувьцааны тодорхой хувийг төрийн мэдэлд үлдээх эсэх,
6.Улаанбаатар хотоос алслагдсан аймгуудын ард иргэдэд иргэний агаарын тээврийн үйлчилгээг ойртуулах, тогтмолжуулах, үнэ тарифийг хямдруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид баримтлах бодлого,
7.УИХ-ын 2013 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 1.2.10 дахь хэсэгт заасан арга хэмжээний биелэлт зэрэг болно
Асуулгын хариуг Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд албан бичгээр ирүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүсье” гэжээ.
niigmiintoli.mn
Uih gishuuded · 2018/06/04
Malnuud yuch medehgu ih hutsaj bn aa
Uih gishuuded · 2018/06/04
Malnuud yuch medehgu ih hutsaj bn aa