Олон жил дуугуй байж дуугарсан миний дуу олныг хамарч. нэг талаасаа гэр бүлийн асуудал... гэхдээ энэ гэр бүлийн асуудлаар нийт түмэн сэрж сэхээрч бас өөрсөд дээрээ харьцуулан тунгааж байх шиг...

намайг том хүүтэйг гайхсан олон хүн байна... би хүүгээ хэзээ ч нууж байгаагүй юм.

би 20 насандаа магнай тэнийсэн сайхан хүү төрүүлсэн ба түүгээрээ их бахархдаг...одоо ч тэр...миний хүүг гэдсэнд олдсон цагаас аав нь орхисон юм.
3 настайд нь риктэй танилцсан ба рик миний хүүг хэзээч дагавар хүү гэж ялгаж байсангүй. 14 нас хүртлээ голландад амьдарч би хүүгээ монголжуулах санаатай нэг мөсөн монголд ирсэн. орчлон сургуульд оруулах гэхэд миний хүүгийн тооны хичээлийг муу гээд ер нь багш нар нь илтэд онцгүй харилцаж дөнгөж монголд ирсэн хүүгийн урмыг хугалж байв. миний хүүгийн сайн чадварыг тэд огт тоогоогүй нь монголын боловсролыг голох хангалттай шалтгаан болж байв.

би хэд хэдэн сургууль шинжиж эцэст нь одоохондоо суралгүй монголын амьдралаас гудамнаас нь сур...аав ээждээ ажиллаж туршлага суувал ямар вэ? гэснээр цэрэн турст ажилласан ба бид цалин өгдөг байв.

нямка дүүтэй болсон ч түүнд цоо шинэ монголын амьдрал сонин, шилжилтийн нас эхэлж дүү бага сонирхсон юм.

нямка унаган англи, голланд хэлтэй, монголоор ярьдагч бичгийн хэлгүй... одоо бол тэр дөрвөд аялгаар сүрхий ярьдаг.

миний хүү 18 насандаа финляндын засгийн газраас олгодог онгон зэлүүд газраар хөтөч хийх мэргэжлийн сургуульд тэнцэн нэг жил хагас сурч төгссөн. олон улсын survival guide мэргэжилтэй юм.
дээр нь аяллын хамгийн их осол болдог непал улсад сургалтанд сууж олон улсын эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх сэртификат авсан. энэ хоёр диплом нь түүнийг олон улсын компанид өндөр цалинтай ажиллах хангалттай үзүүлэлт юм.

цөөн нэг хүн мэднэ. нямка мэргэжлийн сургууль төгсөөгүй ч ай ти өндөр чадвартай. ц.оюунгэрэл сайд хийж байх үед тагнуулыханд динозаврын эздийг олох ажилд тусалж байсан.

миний хүү багаасаа ахан дүүсээс холдсон. амьдралын хувьд газар тэнгэр шиг зөрүүтэй орчинд өссөн. тэр монголын олон нутгаар аялсан газар зүй их сонирхдог.

би ийм л хүүг монголд авч ирсэн. тэр багаасаа ядарсан дээрэлхүүлсэн хүүхдийн талд ганцаараа зогсдог өрөвч хүүхэд байв.

магадгүй бид түүнийг хэт эрт ажлаар нухсан байж мэдэх юм. бидэнд..түүнд байсан цор ганц юм гэр бүл байв. мэдээж хүн болгон өөрийн гэр бүлийг үүсгэж өөрийн замаар явна... тиймээс бид түүний зөв гэж үздэг...

бид тэдний амьдралд оролцдоггүй юм. магадгүй манай гэр бүлийн жишгээр олон айл өрх доторхи асуудлас харна биз. нямкад ухамсрын шанаа өгөх нэг ч найз, ахан дүүс түүнд байсангүй... түүнд байсан аав ээж дүү нь түүний том дайсан мэт болчихсон. гэхдээ би одоо ч хүүгээрээ бахархдаг...байгаль хэн байх нь хамаагүй түүнийг хань шиг нь түшиж чадаж байна...гагцхүү үүнийхээ төлөө нүглийг бага үйлдээсэй.

жич:гадаадаас ирэх монголчуудыг өсвөр насанд хүүхдээ битгий авч ирээрэй...нэг л мэдэхэд бусдад урхидуулсан байдаг юм шүү гэж зөвлөе.

2018.06.07