С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих эсэхийг шийдэх хурал эхлээгүй байна
2018/06/08
Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар хорих 461-р ангид саатуулагдаж байхдаа эрүүл мэндийн шалтгаанаар Хоёрдугаар эмнэлэгт шилжсэн.
Прокурорын байгууллагаас тэдний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлсэн байна. Уг хүсэлтийг хүлээж авах эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдоод байна.
Шүүх хурал хараахан эхлээгүй байна. Учир нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдан хорионы шүүгч өөр шүүх хуралд ороод байгаа юм байна. Тухайн хурлаас гарч ирсий дараа тэднийг цагдан хорих, батлан даалтад гаргах эсэхийг шийдэх юм байна.
Экс сайд нар хуралд өөрийн биеэр оролцохгүй, харин өмгөөлөгч нар нь оролцохоор ирээд байгаа бөгөөд хэргийг шүүхээс хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.
Зочин · 2018/06/08
gargaval jagsana shuu avilgachdaa