Өмгөөлөгчийн хариуцлагыг чангатгах хэрэгцээ шаардлага байна!!!
2018/06/08
Өмгөөлөгч хүн хуулийг бүрэн эзэмшсэн, харилцаа болон ёс зүйн өндөр хариуцлагатай нэгэн байх учиртай. Харин зарим нэг өмгөөлөгч ёс зүйн алдаа гаргаж гэмт хэрэгт холбогдон ял авсаар байна. Бид энэ удаад хар тамхины хэрэгт холбогдоод буй өмгөөлөгч П.Отгонбаярын хэргийг онцолж байна.
Өнгөрөгч 5-р сарын 25-ны өдөр, оройн 20:00 цагийн орчимд Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг дахин хар тамхи хэрэглэсэн байх үед нь ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид саатуулсан байдаг.
Цагдаагийнхан тэднийг саатуулах үед, Х.Тамир нарын хэргийг нь өмгөөлж буй өмгөөлөгч Отгонбаяр гэгч нь хамт мансуурсан байсан гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байгаа. Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбатын төрсөн дүү, өмгөөлөгч П.Отгонбаяр нь УЕП-т ажиллаж байгаад 2007 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллах болсноор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болжээ. Улмаар 2015 онд прокурор Х.Тамир, ТЕГ-ын алба хаагч Б.Амарбаясгалан нарын хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаагаад байсан ч өөрөө ийнхүү хамт мансуурсан нь Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэх шалтгаан болжээ.
Тэрбээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хар тамхи мансууруулах бодистой холбоотой гурван ч хэргийг өмгөөлж байгаа аж. Харин өөрөө хар тамхины хэрэгт холбогдсон тул өмгөөлөгчийн өмгөөллийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох газруудад гаргаад байгаа гэх мэдээлэл байна.
Энэ талаар Монголын өмгөөлөгчдийн холбооноос тодруулахад “Манайд бүртгэлтэй 1400 орчим өмгөөлөгч байдаг. Бүртгэлгүй 1000 гаруй өмгөөлөгч байдаг. П.Отгонбаяр манайд бүртгэлгүй өмгөөлөгч байна. Монголын Хуульчдын холбоонд прокурор, шүүгчид болон өмгөөлөгчид байдаг болохоор тухайн байгууллагаас лавлаарай гэв.
Монголын хуульчдын холбоо: “Өмгөөлөгч хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд эхлээд гэм буруутай эсэхийг гурван шатны шүүх тогтоосны дараагаар өмгөөлөгчийн эрхийг нь хасдаг. Өөрөөр хэлбэл шүүх гэм буруугүй гэж үзвэл хуульчийн хувьд хариуцлага хүлээхгүй, харин гэм буруутай бол эрүүгийн хариуцлага дээрээ нэмээд хуульч хүний хувьд хариуцлага хүлээдэг. Энэ нь өмгөөлөгчийн эрхээ хасуулах” гэв.
Тэгэхээр гурван шатны шүүхээр өмгөөлөгч П.Отгонбаярыг гэм буруутай гэж үзэх юм бол эрүүгийн хариуцлага хүлээгээд, өмгөөллийн эрхээ хамуулах юм байна.
Хууль дээдлэн ажилладаг прокурорын байгууллагад ажилладаг байгаад өмгөөлөгч болсон П.Отгонбаяр ийнхүү ёс зүйн алдаа гаргаж хар тамхи хэрэглэсэн байдалтай олдсон нь хуульч хүний хувьд хэр зохилтой үйлдэл вэ? гэдэг нь өнөөдөр асуулт хэвээрээ үлдээд байна.
Өмгөөлөгч нарын хувьд гол төлөв залилангийн хэрэгт холбогддог байна. Өөрөөр хэлбэл үйлчүүлэгчийнхээ мэдээллийг эсрэг талд нь зарах, нөгөө талд үйлчлэх, худлаа хэлж залилах төрлийн гэмт хэрэгт ихээхэн холбогддог.
Тухайлбал өмгөөлөгч Ц.Т нь Л.О-той хамтран 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороооны нутаг дэвсгэрт байрлах “Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын” гадна байрлах автомашины зогсоолын талбайд, автомашин дотор хохирогч Н.Уранчимэгтэй уулзаж, улмаар "Эй Ай Эм" компанийн эзэмшлийн ашигт малтмалын лиценз ашиглах эрхийг шүүхээр сэргээлгэж "Далд нууц эм эн" компанийн нэр рүү шилжүүлж өгнө гэж хамтран ажиллах гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Н.Уранчимэгийн 50.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзсэн байна.
Энэ мэтээр өмгөөлөгчид үйлчүүлэгчдийнхээ итгэлийг алдах, ёс зүйг уландаа гишгэж байгаа нь хариуцлага сул байгаатай шууд холбоотой юм. Тиймээс өмгөөлөгчийг гэм бурууай гэж шүүх үзсэн л бол дахиж хуулийн салбарт орж ирэхгүй болгодог хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байгааг онцолж байна.
Зочин · 2018/06/10
Өмгөөлөгчдийн холбоо Япон Улс шиг хэд хэд байвал яасан юм бэ?
Иргэн · 2018/06/09
Наад уранчимэг гэдэг хүн нь өөрөөө улаан залилангийн гар ш дээ. Хужаа Уранчимэг гээд түмэн андахгүй
Иргэн · 2018/06/09
Наад уранчимэг гэдэг хүн нь өөрөөө улаан залилангийн гар ш дээ. Хужаа Уранчимэг гээд түмэн андахгүй
Иргэн · 2018/06/09
ХУУЛИИНХАН ТЭР БҮҮ ХЭЛ ТУСЛАХУУД НЬ ГЭЭД АРХИЧИД ХАР ТАМХИЧИД ЯНХНУУД МОНГОЛД ХУУЛЬ БАЙХГҮЙ
Зочин · 2018/06/08
ЕР НЬ ХУУЛЬДЫН АСУУДАЛ БҮХЭЛД НЬ АВЧ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ.