Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталлаа
2018/06/08
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж 2018 оны 6 дугаар сарын 24-ны өдөр болох Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа.
Тухайлбал, нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудасны загвар, тоог баталж, сонгуулийн хороодын үйл ажиллагаанд сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн багийг мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган турших, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгууллаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.