Дөнгөж сая С.Баярыг батлан даалтад гаргах, цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар С.Баярыг батлан даалтад гаргаж,  хилийн хориг тавих нь зүйтэй гэж үзсэн байна.

С.Баярын хувьд цагдан хоригдож байх хугацаандаа эргэлт авахгүй, хэнтэй ч уулзахгүй гэж өөрийг нь зорьж ирсэн хүмүүстэй уулзахаас татгалзсан юм. Гэвч цагдан хоригдох явцад түүний эрүүл мэндийн байдал дордож сад нарын гэгдэх Хоёрдугаар эмнэдэгь хүргэгдээд байсан юм.