Сэрэмжлүүлэг: Нэг байгууллагын 30 гаруй хүн хордлого болжээ
2018/06/10
Зуны улирал болсонтой холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллагууд аялал зугаалгаар явах болсон. Тэгвэл өчигдөр хамт олноороо зугаалганд гарсан нэг байгууллагын 30 гаруй хүн хордлого болон эмчлүүлж байна. Урьдчилсан байдлаар тус байгууллагын ажилчид Барс захаас авсан жимснээс хордсон байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Уг хэрэг дээр цагдаа болон мэргэжлийн хяналт ажиллаж байгаа бөгөөд ххүний амь нас эрсдээгүйг эх сурвалж баталлаа.