Энэ ертѳнцѳд цор ганцаар заяагдсан ХҮН гээч бодьгал  адил орчилд амьдарч байгаа бусад хүн болгоныг ѳѳртэйгээ адилхан байлгах гэдэг адбиш хүсэлтэй.

Ѳѳрийн мэлмийгээрээ харж, сэтгэлээрээ чагнаж байгаа юмс үзэгдэл болгондоо ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийж, түүнийгээ тѳгс ҮНЭН гэж бодохдоо бусдыг яг л тийм байлгахыг хүсдэг гэнэн, тачаангүй сэтгэлтэй. Бусад нь шал ѳѳрѳѳр харж, сэтгэж болохыг мэдэхгүйдээ ѳѳрийн санаанаас зѳрсѳн хүн болгонд ѳѳрийнх нь хүссэнээр байсангүй хэмээн гомддог муу зуршилтай. Тэгээд л гомдож туниж эхэлнэ. Тэр болгон нь ѳѳрийнх сэтгэлийн ѳчүүхэн булгийн ундарга гэдгийг ердѳѳ ч анзаардаггүй.  Бусад хүн болгон ѳѳрийн сэтгэлийн булаг нь ундарч байгаа гэдгийг бид сэтгэлдээ хүлээн зѳвшѳѳрдѳггүй “новшийн” зантай. “Яг тийм л байх ёстой” гэж хүлэгдсэн бодлын ѳчүүхэн сэтгэлдээ бид ѳѳрсдѳѳ хүлэгдэн зовж шанална.

Ѳѳрийнхѳѳ ѳчүүхэн бодолд захирагдсангүй хэмээн гомдохдоо бид бусдад уурладаг. Тэгээд л уурлаж уцаарлана, харааж зүхнэ, хилэгнэн бачимдана. Элдэв хэлэх хэлэхгүйгээр зүхэхдээ ѳѳрийн санаа бодол дээр л тулгуурлана. “Чи тэгсэнгүй, чи тийм байсангүй, чи тэгэх ёстой” хэмээн бачимдахдаа бүх зүйлсийг зѳвхѳн ѳѳрийнхѳѳ харж буй ѳнцгѳѳс л тулгана. Мэдээж заримдаа тэр хүнд хэрэгтэй зүйл хэлдэг л дээ. Гэхдээ тэр хүн чи биш болохоор бас л ѳѳрийнхѳѳ ѳнцгѳѳс харж эсэргүүцнэ. Эсэргүүцэх тусам нь чи улам хилэгнэн бухимдана. Тэгээд л та нарын дунд “хар муур” гүйж асуудал улам л хурцдана. “Хн, би шударга шулуун хүн” гэж ѳѳрийгѳѳ дѳвийлгѳвч, “Би хатуу хүн” гэж шугам шиг зогсовч энэ бүхний эцэст чамаас ѳѳр хохирсон хүн байдаггүй.  Алдаж оновч хүн болгон ѳѳрийн тавилангаараа энэ хорвоог элээж, ѳѳр ѳѳрийн тавилангаараа энэ хорвоогоос буцдаг.

Би нилээд хэдэн жилийн ѳмнѳ ѳѳртѳѳ “Бусдад гомдохгүй, хэнд ч уурлахгүй” байх зорилт тавилаа. Эхэндээ амаргүй байв. Хэн нэгэнд гомдож дургүйцээд, бусдад муучлих гээд л. Тэр болгонд “энэ хүн ѳѳрийнхѳѳрѳѳ байх эрхтэй шүү дээ” гэж ѳѳртѳѳ хэлдэг болов. Аажим аажимдаа хүн болгоныг байгаагаар нь хүлээн зѳвшѳѳрч эхэлсэн. Надаас дор нэгнийг “За яахав дээ энэ хүний байгаа хэмжээ нь энэ шүү дээ” хэмээн уучилж хандан, ѳѳрѳѳсѳѳ дээр байгаа нэгнийг “Энэ ч яалт ч үгүй илүү юмаа , гэхдээ энэ хүнээс сайныг нь сурах хэрэгтэй юм байна шүү” гэж ѳѳртэйгээ ярилцана. Хэн нэгнийг нѳгѳѳд нь муучилж ярьсан яриа бүх ѳнгѳѳ хувиргаад чамайг  “доош нь хийх” шалтаг болж ирэх үед л хүнд яагаад “нэг ам , хоёр чих заяасан” шалтгааныг жинхэнэ утгаар нь ойлгодог. Чиний нисгэсэн “Ялаа Заан болж ирэх” үед л “ Дааганаас унаж үхдэггүй, даравгараасаа болж үхдэг” сургаалийн утгыг ухаарна.

Бидэнд нэг боломж байнаа. Хэрвээ чи эргэн тойрныхоо хүн болгоныг байгаагаар нь хүлээн зѳвшѳѳрч, тэдний ямар ч үйлдэлд гомддоггүй болчихвол  уурлахаа больчихно доо. Чи юунд ч уурлахгүй болбол чиний сэтгэл ихэд амар амгалан болно. Ѳѳрѳѳсѳѳ тэнэг нэгнийг уучилж бай, ѳѳрѳѳсѳѳ ухаантай нэгнийг хүлээн зѳвшѳѳрч бай. Ердѳѳ л энэ. Бусдыг заавал ѳѳрийн санаж, хүссэнээр байлгах гээд дэмий дээ. Тэдэнд ѳѳрийнхѳѳрѳѳ байх боломж олго. Алдлаа  алдлаа гэхэд тэр хүн ѳѳрѳѳ л лайгаа үүрэг. Чиний сайхан сэтгэлийн зѳвлѳлгѳѳг авах нь аваг, авахгүй бол орхичих оо. Амьдрал бүгдийг сургаад л ойлгуулаад ѳгдѳг. Яг үнэндээ энэ амьдрал гэдэг чинь биднээс аугаа БАГШ юм шүү дээ. Бид урдуур нь орж ѳрѳѳлийг ч, бас ѳѳрсдийгѳѳ зовоогоод байгаа болохоос.  Зүгээр л чи ѳѳрийнхѳѳрѳѳ зѳв амьдрахад аяндаа бүх зүйл болоод явчихдаг юм даа. Сэтгэлийн амар амгалан гэдэг энэ ертѳнцийн жаргал юм шүү дээ. Амьдрал сайхаан гэж…

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах