ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН С.БАТМӨНХӨД ХҮНИЙ АМЬ ДААТГАХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮҮ
2018/06/15
Аэро Монголиа компани шинэ агаарын хөлөг болох Embraer ERJ 145 LR онгоцоо хүлээн авч сүр дуулиантай тэмдэглэж байсан нь саяхан. Гэвч төд удалгүй энэ онгоц нь 15 жилээс илүү насжилттай буюу 19 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан нь тодорхой болсон. Харамсалтай нь энэ баримтыг цаасан дээрээс бус, онгоц нь хөөрч чадалгүй, хөөрөх зурвасаас цөөнгүй удаа буцсанаар олон нийт мэдсэн юм. Өөрөөр хэлбэл, Аэро Монголиа компани иргэдэд орчин үеийн, шилдэг, хүчтэй гэх мэт халхавчин дор хугацаа нь дууссан, техникийн аюулгүй байдлын ямар ч баталгаагүй онгоцоор үйлчилж байсан гэх дүгнэлтийг эх сурвалжийн мэдээллээс гаргаж болохоор байна. Бүр онгоцны дарга нь хүртэл "Ийм онгоцоор цаашид нисэхгүй” гэж мэдэгдсэн сурагтай. Чухамдаа, тус компанийн гүйцэтгэх захирал болох С.Батмөнхийн шийдвэрээр энэ онгоцоор нисч байсан бүх хүний амь эрсдэлд орсон байх юм. Хүний амиас илүү үнэтэй зүйл үгүй гэдгийг иргэний агаарын тээврийн салбарт ажиллаж буй хүн бүр яс махандаа шингэтэл мөрдөх учиртай атал С.Батмөнх ийм увайгүй үйлдэл гаргасан нь үнэхээр харамсалтай.
Ер нь С.Батмөнх гэж хэн бэ, яагаад ийм "их зоригтой” шийдвэрийг ашгийн төлөө гаргаж чадав гэх мэт асуултууд ундарсаар.
Интернэтээс хайгаад үзвэл тэрбээр ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа 2.2 тэрбум төгрөг зувчуулсныг хууль сахиулагчид тогтоосон байдаг. Улмаар түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс 6 жил, 6 сарын хорих ял оноосон юм. Улсын мөрдөн байцаах газарт явуулсан мөрдөн байцаалтын явцад тухайн үеийн ИНЕГ-ын удирдлагааж ажиллаж байсан С.Батмөнх нар нь тус газрын харьяа "Чингис хаан” ОУНБ-ын операторын ажлыг хийж гүйцэтгүүлэх тендерт хууль бусаар Электрон системс ХХК-ийг шалгаруулсан нь шүүхээс тогтоогдсон. Улмаар улсад 1 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. Мөн Хонгконг дахь банкаар дамжуулан мөнгө давтан угаасан зэрэг олон гэмт хэрэгтэй холбогдож байсныг нь интернэтэд С.Батмөнх гээд бичмэгц гараад ирэх юм. Ийм хариуцлагагүй, увайгүй хүмүүсээр агаарын тээврийн компанийг удирдуулж, ийм нөхдийн гарт амь насаа даатгаж яваагаа бодохоор үнэхээр аймаар санагдсанаа нуух юун. Уг нь аливаа улсын агаарын тээврийн салбарт хамгийн ёс суртахуунтай, хүнийг гэсэн сэтгэл зүрхтэй, аюул ослын үед өөрийгөө бус зорчигчдоо нэн тэргүүнд тавих ёстой хэмээн зааж сургадаг. Гэтэл энэ компанийн удирдлага болох С.Батмөнхөд дээрх ёс суртахууны ё үсэг ч ёлтойсонгүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу.
Ц.Сувд
Эх сурвалж: offshore.mn
Иргэн · 2018/06/17
Хүнлэг, зүтгэлтэй, хэлж ярьсандаа байж чаддаг хүн бол С.Батмөнх,
Zochin · 2018/06/15
Ene hun ta nariin medehguig medej ulsad hangalttai ih huvi nemer nasandaa oruulsan hun. Sain udirdagch bsn yum shhu!
Zochin · 2018/06/15
Ene hun ta nariin medehguig medej ulsad hangalttai ih huvi nemer nasandaa oruulsan hun. Sain udirdagch bsn yum shhu!
Зочин · 2018/06/15
yostoi sain hun
Irgen · 2018/06/15
Huniig ingej gujirdej bolohguildee, irgenii nisehiin hamt olnii itgeliig huleesen hun ni Batmonh darga gej oilgoj bolno. Hun hodolmorloh erhee hezeech edleh estoi bizdee. Ene Suvd gedeg hun ih mongo avchdee.

Сүрэн · 2018/06/15
"Идүүлсэн бут ургаж, идсэн эрүү хувхайрдаг" юм. Мэрж хэмлэх тусам нь энэ хүмүүс чинь чангарнаа. Чинбаа эгч ийм хүн бишээ. Энэ хоёр чинь харинч ёс суртахуунтай гэр бүлдээ. Наад хүн чинь АэроМонголияг өөд нь татнаа. тэгээд л боож үхэх нь үү.
Kara · 2018/06/15
EZNIS ingej PR hiihguiee. MIATiig samarch yvsan Horolsuren Mongolian airlines gej Hunnug baiguulj yl avaad garaad irhed Hunnu hiniih bolson uchir EZNISiin ner ashiglaj ulsaas idsen munguuruu dahin kompani baiguulah geed ywj bna. Nisehiin honhort bagtahgui gej sanavuu hudal huurmagaar dairch ehleh yum.
ЗОЧИН · 2018/06/15
ЭНЭ ҮХЭЭГҮЙ БАЙГАА ЮМ УУ? ЧИНБАТ ГЭЖ АВГАЙ НЬ, МАНАЙ НӨХӨР НАС БАРСАН ГЭЭД ӨӨР ХҮНТЭЙ ЗОЧИД БУУДАЛД ХЭВТЭЖ БАЙСАН.