11 настай хүүхэд тогтоол усанд живэн ами алджээ
2018/06/18
Энэ сарын 8-ны өдрийн 16.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн шинэ эцсийн ойролцоох тогтоол усанд хүүхдүүд шумбаж байгаад хоёр хүүхэд живж нэг хүүхэд нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Живсэн хоёр хүүхдийг тэр хавийн оршин суугчид татан түргэн тусламж дуудаж, хүүхдүүдийн ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ. Харамсалтай нь 11 настай хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй, газар дээрээ амиа алджээ. Харин нэгэнд нь яаралтай тусламж үзүүлсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайжирч байгаа аж. Энэхүү хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.