ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно
2018/06/19
Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаан хийхээр товлов. Түүгээр, “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах”-ыг хориглоно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ.
Өмнө нь энэ маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлож байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасны дагуу хойшлуулсан билээ .