Ерөнхий сайдыг иртэл хилийн хаалтыг чөлөөлөхгүй гэв
2018/06/20
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 69 маркийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хил хаан жагсаж байна.
Өчигдөр өглөөнөөс эхлэн Монголын талаас орох хилийн хаалтыг машинуудаараа хааж зогссон учраас Хятад руу гарах боломжгүй хэвээр байна. Харин Хятадын талаас Монгол руу хил нэвтрэх хүмүүст тээврийн хэрэгсэл олдохгүйн улмаас мөн л хүндрэлтэй байдал үүсээд байна. Жагсаалд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 600-700 жолооч нэгджээ. Өнгөрсөн сарын 21-нээс хилээр нэвтэрч байгаа “69” маркийн машинуудад стандартаас хэтэрсэн ачаа ачихыг хориглосон юм байна. Өөрөөр хэлбэл, тус маркийн машины “хонины хонхор” гэж нэрлэдэг арын хэсэгт ачаа ачуулахгүй байгааг эдгээр жолооч эсэргүүцэж байна. 200 орчим машины хил гарах эрхийг цуцлаад байгааг жагсаал зохион байгуулагчид хэллээ.
Тэд Замын-Үүд сумын Засаг даргад шаардах бичиг өгөөд нэг сарын хугацаа өнгөрч байхад энэ талаар арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү тэмцлийн хэлбэрт шилжсэн гэв. Жагсаал зохион байгуулагчид Монгол Улсын Ерөнхий сайдыг газар дээр нь ирж шийдвэрлэтэл хилийн хаалтнаас машинуудаа холдуулахгүй гэлээ. Замын-Үүд, Эрээн хооронд энэ төрлийн машинаар ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг 1000 гаруй жолооч байдаг гэнэ. Тэднээс гадна наймаачдын эрх ашиг давхар хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Харин жолооч нарын энэхүү үйлдлээс болж маш олон иргэнд хүндрэл учирч, хүлээлтийн байдал үүссэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
эд болимоор юмаа · 2018/06/21
дэндүү даюарч байгаа юм биш эд одоо болоо шүү дээ наад ямбий машинууд чинь эвдэрхий боловч бүгд гаалийн хөл гарын мөнгөний жолооч нар байдаг гэсэн ??? бүхэл бүтэн улсын хилийг энэ хэдэн 69 - жолооч нар үймээн үйсгэж хаалт хийж болохгүй ?? одоо эд нар ханатлаа мөнгөжсөн одоо улс эх орон энэ хил гааль дээрх замбараагүй бий болгоод удаж багаа 69 - ийн тээвэрлэлтийг нэг даруй зогсоох нь зөв шүү дээ ??? ядаж эх орон хил гаалийн нүүр царай ямар байх дүрэмтэй тийм байдалд нь байлгах нь зүйтэй ??? энэ жолооч нар дэнэдүү замбраагүй хууль үйлчилдэггүй юм шиг л хоёр хилийн хооронд хамаагүй авирлаж машинаа барьж ачаагаа зөөдөг ?? хуулиа мэддэг бол энэ хэдэн 69- жолооч нарыг хуулийн хүрээнд хүчээр зогсоох хэрэгтэй ???????
ЗОЧИН · 2018/06/21
төр төмөр нүүрээ харуул ямбий машинуудийг нь хурааж аваад төмрийн хогонд тушаа
иргэн · 2018/06/20
энэ Улс оронд Хууль цааз гэж байдаггүй ээ Дарга нар нь ч Хууль зөрчинө Иргэд нь ч Хууль зөрчинө
eegii · 2018/06/20
Olon hiilee... devshij bgaa gants ch jolooch alga... olson munguu yadiin bgaan?
irgen · 2018/06/20
Ene ulsiig tor zasgaas tsegtselj jurmand oruulj ogoche..bid batalgaatai,naidwartai awtobusaar zorchij bsn ni xer.tei bn..ene jolooch nar mash naidwargvi xvn xuurch,zalilj, xoxiroodog hvmvvs shv!!! bi 2ch uda ednes bolj wagonos hotsorch hohirch bsn
zochin · 2018/06/20
Zamiin vvdiin Uaz-469in jolooch nar danda xuuli zorchij bdg xvmvvs shv..edniig tsegtselj xuuli juram sahiuldag bolgoh tsag irsen shv!! odo bvr dawrad xil xaadag bolsnu?!! ta nariin bulhaig tvmen medne shde..
zochin · 2018/06/20
Zamiin vvdiin Uaz-469in jolooch nar danda xuuli zorchij bdg xvmvvs shv..edniig tsegtselj xuuli juram sahiuldag bolgoh tsag irsen shv!! odo bvr dawrad xil xaadag bolsnu?!! ta nariin bulhaig tvmen medne shde..
zochin · 2018/06/20
Zamiin vvdiin Uaz-469in jolooch nar danda xuuli zorchij bdg xvmvvs shv..edniig tsegtselj xuuli juram sahiuldag bolgoh tsag irsen shv!! odo bvr dawrad xil xaadag bolsnu?!! ta nariin bulhaig tvmen medne shde..
ЗОЧИН · 2018/06/20
ЗАМЫН ҮҮДИЙН 69-ИЙН ЖОЛООЧ НАР ГЭЖ АЙМШГИЙН ЗҮҮДНҮҮД. ХИР ШИВЭР ҮНЭРТҮҮЛСЭН, АРХИ ТАМХИ ХАНХЛУУЛСАН, ХҮНИЙ БАРАА ХУЛГАЙ ХИЙНЭ. ЖУРАМ ДАГАЖ АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ШОРОН РУУ НЬ ЯВУУЛ.
Зочин · 2018/06/20
энэнээс өөр хийх юм төрд алга уу амьдарч ядаж байгаа хүмүүсээр оролдож байхаар
hi · 2018/06/20
archaagui tor
Zo · 2018/06/20
Archaagui tor zasag bn uu heden orkuudiig zohitsuulj chadahgui tor zasag hereggui yum bishuu
Zo · 2018/06/20
Archaagui tor zasag bn uu heden orkuudiig zohitsuulj chadahgui tor zasag hereggui yum bishuu