Х.Баянмөнх: 14 хүнээс допинг илэрлээ гэсэн чинь ес нь алга болчихлоо
2018/06/20
Х.Баянмөнх өнөөдөр өглөө АТГ-т Допингийн эсрэг төвийн удирдлагуудыг шалгуулах хүсэлтээ өгсөн билээ. Тэрбээр хүсэлтээ өгсний дараа дараах мэдээллийг хийсэн юм.
"АТГ-т би допингтой холбоотой гомдол гаргалаа. Бөхчүүдийн допингийн асуудал сүүлийн 20 шахам жил ямар ч хууль дүрэмгүй, хөндлөнгийн хяналтгүйгээр ганц хоёрхон хүний мэдэлд яваад, сүүлдээ даамжирч, бөхчүүдээ дарамталдаг, шантаажилдаг зэвсэг болгон ашиглах шинжтэй болжээ. Энэ удаагийн баяр наадамд допингоос болж ямар нэгэн асуудал дэгдэх шинжтэй байна. Тиймээс би АТГ-ын Допингийн комисст гарч байгаа алдаа дутагдал, зөрчил, энэ хүмүүсийг шалгаж өгөх хүсэлт тавилаа. Одоогийн байдлаар 14 хүнээс допинг илэрсэн мэдээ байсан. Гэтэл Үндэсний бөхийн хуучин холбоо тавхан хүнээс илэрсэн гэлээ. Есөн хүн нь алга болчихлоо. Энэ ямар учиртай вэ гэдэг асуудал сэжиг төрүүлж байна. Одоо тэгээд мөнгө төгрөг авдаг, допингийн шинжилгээ хийхдээ шээсийг нь хөндлөнгийн хяналтгүй авдаг, хэний ч шээс хэдэн номертой явж байгааг батлах хяналтгүй, зөвхөн нэг эмч, сувилагч хоёр л мэддэг. Допингийн комисс гэдэг ах дүү, садан төрөл, гэр бүлийнхэн, нэг байгууллагынхан гээд санаа нэгтэй хүмүүс багтсан байгаа нь хардлага төрүүлж байна. Бөхчүүдийн эрх ашгийг хохироох, заримыг нь сэтгэл санаагаар унагах, наадмыг бэлтгэлийг нь хүчгүйдүүлэх, нэр төрийг нь гутаах үйл явц допингоор далимдуулан явагдаж байна.
Нөгөө талаар допинг гэдэг зүйлийг би №1-т хориглодог хүний нэг. Миний хувьд энэ зүйлийг мэддэг ч үгүй, бидний үед С витаминаас өөр ямар ч эм уудаггүй байсан. Гэтэл одоо энэ нь газар авсан асуудал болжээ. Цаашид бөхчүүдээс гадна допингийг ямар хүн оруулж ирж, бөхчүүдийн бие бялдрыг мэдрэлгүй болтол нь тарьж байна вэ гэдэг асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Үүнд хэсэг бүлэг хүмүүс байгаа гэсэн сураг бий.
Мөн бөхчүүддээ, наадмын комисстоо наадмаас өмнө эвлэрье, эвлэрлийн гэрээ байгуулан нэг холбоо, хүчин болж, улсын баяр наадмаа сайхан хийе гэж уриалж байна" гэжээ.
Баяд · 2018/06/20
Муу хүн үхдэггүй гэж үнэн юм аа Ийм муухай хүмүүс хүүхдүүдээ ч муухай болгочихоод үхэх байх аа
Зочин · 2018/06/20
Mash zob shalguulah hergtei demjij bn
ЗОЧИН · 2018/06/20
БААС ХАТАВЧ ӨМХИЙГӨӨ ТАВЬДАГГҮЙ ГЭДЭГ ШИГ НАС НАМБАНДАА ӨТӨЛЖ ЧАДДАГГҮЙ БАЯНМӨНХ - ЮУВДЭЭ , МӨНХИЙН ХОРОО НАЙРУУЛСААР СУУХ ЮМ , БУСДЫГ Ч УРУУ ТАТААД ...
Бөх сонирхогч · 2018/06/20
Допинг Сүхбатыгаа цаагуураа дэмжээд байгаа юмаа даа янз нь.Сүхбат болон Увсын бөхчүүдээс допинг илрээгүй өөр бөхчүүдээс илэрсэн бол баярлаад алгаа ташаад суух байжээ энэ шуналт өвгөн.Монгол бөхийг хагаралдуулах оролдлого анхнаасаа хийсэн ,загалмайлсан эцэг нь Баянмөнх өөрөө юм. Мөөеө аваргын амьд сэрүүн байхад дарагдаад байсан бол одоо шуналын зорилго руугаа тэмүүлж эхэлжээ.Түүнийг нь үргэлжлүүлэн хөөцөлдөж яваа нь хүргэн гагдэх ДОПИНГ СҮХБАТ гэдэг нь ойрын хэдэн өдөр олонд ил болж цагаандаа гарлаа.