Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нарын цолыг хураах цаг болжээ, Ерөнхийлөгчөө
2018/06/22
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 6 сарын 24-нд Монголын Үндэсний бөхийн холбоонд үүссэн Зөрчил, тэмцлийг таслан зогсоох тухай албан бичиг гаргасан билээ.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаяр “Гацуурт”-ын Л.Чинбат нарт хүргүүлсэн уг албан бичигт: "Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан зөрчил, тэмцэл эрсдэлт хэмжээнд хүрч даамжран, бөхчүүд төдийгүй, бөх сонирхогчдыг хүртэл талцан тэмцэлдэхэд хүргэж байна. Энэ зөрчилдөөнийг даган үндэсний уламжлал, ёс заншил, хүндлэл, жудаг, журмыг умартсан бусармаг үйлдэл, үйл ажиллагаа хэм хэмжээнээс хэтрэх боллоо.
Үндэсний бөхийн асуудал бол зөвхөн бөхчүүдийн болон бөхийн холбоонд хамааралтай хүмүүсийн асуудал биш. Бөх бол үндэсний их өв соёл, түүхэн уламжлал, монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээсэн спорт. Өнө эртнээс улбаатай, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Төрийн их баяр наадмын цөм болдог үндэсний бахархлын нэг юм.
Гэтэл хэсэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалын төлөө ард түмний хүндлэл, бишрэлийг үл тоон үндэсний их өв соёлыг гутаах хорон муу үр дагавартай зүй бус үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь уучлан тэвчих аргагүй юм. Цагдаагийн байгууллагаас Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдсан тэмцлийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар надад мэдээлэл, баримт материал ирүүлсэн. Нөхцөл байдал маш эрсдэлт хэмжээнд очсон, хүний амь нас эрүүл мэнд ноцтой эрсдэлд орохоор хэмжээнд хүрч хурцадсан байна.
Миний бие төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг сахин хамгаалах үүрэгтний хувьд Үндэсний бөхийн нэр хүндийг сэвтээсэн хууль бус, ёс зүйгүй үйлдэлтэй хэрхэвч эвлэрэхгүй бөгөөд нийгмийн хэв журам болон Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Цаашилбал гэмт хэрэг, зөрчилд холбогдсон ёс зүйгээ умартсан улсын цолтой бөхчүүдийн цолыг ч бүрэн эрхийнхээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдэж байна.
Төрийн бус байгууллагын тухай хуульд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулж, ашгийн төлөө бус ажилладаг байгууллагыг төрийн бус байгууллага гэж тодорхойлсон. Мөн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг тодорхой салбараа хөгжүүлэх, зорилтот бүлэг, давхаргынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байдаг.
Монголын Үндэсний Бөхийн холбоо нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд үндэсний бөхийн спортыг шударга зарчмаар хөгжүүлэх, өв соёлоо хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, ард түмний хүндлэл бишрэлийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний чиг үүрэг хүлээж ажиллаж ёстой. Харамсалтай нь Монгол бөхийн өргөө, Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүний албан тушаалыг булаалдан зөрчилдөж байгаа талуудаас өнөөдрийг хүртэл зорилго, зорилт, хөтөлбөрөө танилцуулсан бодлогын дорвитой өрсөлдөөн гарсангүй. Иймд та бүхнийг хуулиас гадуурх зөрчил тэмцлээ нэн даруй зогсоож, ТББ-ын дүрмийн дагуу өөрсдийн дээд эрхийг барих “Их эе” хуралдаанаа зохион байгуулах ажлыг зөвшилцөн, асуудлыг эв зүйгээр, хууль ёсоор шийдвэрлэхийг анхааруулъя.
Хэрэв “Их эе” хуралдаанаар асуудлаа нэгмөр шийдвэрлэхгүй, хууль бус зөрчил, гэмт үйлдлийг гааруулж, үргэлжлүүлэх тохиолдолд бөхийн Өргөөг улсын өмчлөлд хураан авч, ёс зүйгүй бөхчүүдийн улсын цолыг хураах, төрийн их наадам, мөн цагаан сарын барилдаанд барилдах эрхийг хасах хүртэл арга хэмжээ авч хариуцлага тооцох болно гэдгийг анхааруулъя. Төр өгч болсон юм, буцаагаад хурааж авч болно.
Та бүхэнд эвлэрэл, ойлголцлыг хүсье” гэсэн байв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дараа нь Монгол Улсын далай даян дархан аварга Х.Баянмөнх, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн асан Р.Нямдорж нарыг тус тусад нь хүлээн авч уулзах үеэрээ ч: "Уг үл ойлголцсон байдлаа таслан зогсоохгүй улам бүр газар авахуулах юм бол бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэдгийг ч Монгол Улсын Ерөнхийлөгч тэдэнд сануулсан" хэмээж байсан билээ. Харамсалтай нь А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарын бөхчүүд дээрх танхай явдлаа зогсоогүйгээр үл барам ахуйн явган хэрүүлийн шинжтэй агуулга бүхий мэдээллийг Төрийн ордонд УИХ-ын гишүүний албан өрөөнд удаа дараа хийж орхилоо.
Аливаа танхайралд хэмжээ хязгаар гэж байдаг. Иймээс ч албан ёсоор хоёронтоо илэрхийлсэн сануулгаа хэрэгжүүлж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, бөх Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга, бөх А.Сүхбат нарын цолыг хурааж, Монголын ард түмний хөрөнгөөр боссон Бөхийн Өргөөг төрийн мэдэлд шилжүүлэх шийдвэрээ гаргах цаг болжээ, Ерөнхийлөгчөө.
Баянмөнх
Зочин · 2018/06/24
сүхбат одоо болимоор юм аа Батэрдэний хаан нь ч хүрэхгүй байж бүх үзүүлэлтээрээ харин худал ярих олон хүүхнүүдийн амьдралыг үрэх хүүхдүүдийг өнчирүүлэх хүний үнэргүй зан авир гаргах Өсөхбаяр дархан аваргад ам мэх хийгээд салтайгаа салам өшөглүүлээ биз дээ бас допинг хэрэглээд барилдах эрхээ хасууласан шүү
zochin · 2018/06/23
Mongoliin ard tumnii 95% ni Baterdene avargiin zov gej uzej bna ! Eronhiilogchee ! Ard tumnii sanal asuulga !
zochin · 2018/06/23
Mongoliin ard tumnii 95% ni Baterdene avargiin zov gej uzej bna ! Eronhiilogchee ! Ard tumnii sanal asuulga !
zochin · 2018/06/23
Mongoliin ard tumnii 95% ni Baterdene avargiin zov gej uzej bna ! Eronhiilogchee ! Ard tumnii sanal asuulga !
zochin · 2018/06/23
Mongoliin ard tumnii 95% ni Baterdene avargiin zov gej uzej bna ! Eronhiilogchee ! Ard tumnii sanal asuulga !
zochin · 2018/06/23
Mongoliin ard tumnii 95% ni Baterdene avargiin zov gej uzej bna ! Eronhiilogchee ! Ard tumnii sanal asuulga !
Зочин · 2018/06/23
Сүабат ямар хүн шиг барилдаж авсан цол биш дээ. Гэртэй жаахан охин шааж байгаад л авсан ш дээ. Баясаагаа араар нь тавиад л хэвтэж байсан.
Зочин · 2018/06/23
Энэ өвгөний цолыг допинг хэрэглэж дархан аварга болсон Сүхбатын цолтой хамт хураах цагт болоод өнгөрсөн байна даа.Баагий аварга ямар ч буруугүй шүү.
Зочин · 2018/06/23
Бөхийг өргөөг улс ав. Тэгвэл наадуул чинь холдоод явчхана.
Зочин · 2018/06/22
дархан аварга цолтой 3 хэрүүлчийн цолыг нь хураавал таарана.
Зочин · 2018/06/22
Баянмөнх гэж ханаж цаддаггүй өвгөн байх юм. Тэр гачууртын Шар хоолойд нэг уулын амыг тэр чигт нь хашиж аваад, хөдөөний хүүхдүүдийг бөх болгох нэрээр хамаг ажлаа хийлгээд эзэн суусан. Бөхийн өргөөнд эзэн суухаар олон жил, олон бөхчүүдийг хатгаж байна. Намба сууж, номоороо байж байгаа өөд болбол олон түмэн Монголчууд хараахгүй шүү дээ. А.Сүхбат гэж толгой нь эргэсэн аварга энэ өвгөний үгэнд орж, нохойд барьдаг мод нь болоод явж байна. Наадмаар бөхчүүдийн нутаг усаар нь дууддаг байдлаа болимоор юм. УБ-д төрж өсчихөөд Увс аймгийн гэж дуудуулдагаа боль. Тэгж эцэг, өвгөдийнхөө нутгаар дуудуулах ёстой юм бол урд хөршийн өвөөгийнхөө нутгаар дуудуулах бөхчүүд ч байгаа.
бодлын хулгайч · 2018/06/22
өгч болсон юм авч бас болно. Баянмөнх, Бат-Эрдэнэ, Сүхбат нарын цолыг хураах хэрэгтэй. муусайн шуналын туламнууд
bat · 2018/06/22
ynen ynen bayanmunh suhbat 2 iin tsoliig huraa taarsan taar shuudainuud
Зочин · 2018/06/22
Баянмөнх аварга А.Сүхбат хоёрын цолыг хураах ёстой. Ба аварга яахлаараа цолоо хураалгадаг юм
Ц · 2018/06/22
ЯАХ ВЭ ЯАХАВ МАРТ Л ДАА ЯАХ ГЭЭВ ДЭЭ
ЦЭЦЭГ · 2018/06/22
БАС АВАРГА БАЯНМӨНХ ЭНЭ ХҮН ХЭЦҮҮ БАЙНА
зочин · 2018/06/22
Энэ тэнэгүүдийн тэр цолыг хураагаад,бөхийн өргөөг улс авах хэрэгтэй.хэр талд очоод гараа өргөөд дороо эргэлдээд явж байвал таарах амьтад.
B · 2018/06/22
С.БАЯР, БАЯРЦОГТ ХОЁР МАРТАГДСАН УУ???
монгол · 2018/06/22
барилдахаа больсон бас барилдаж чаддаггүй загвартаж ихэрхэсэн мөнгө авдаг гэх хэл аманд ороолдсон 5 наадамд зодоглоогүй бөхччүүдийн цолыг хураа бас цол амжилтыг нь түдгэлзүүлээчээ Ерөнхийлөгчөө