Ротшильд ба Рокфеллер

 

Эдний гэр бүлийнхний хар саварт атгуулаад манай Монгол 28 жил боллоо. Монгол төр, засаг, Ерөнхийлөгч толгойтой хууль шүүх бүгд тэдний хяналтанд. Харагдах нэрлэгдэх нь Монголын ард түмнийх юм шиг ч бодит байдалдаа энэ 2 гэр бүлийн хэвлэдэг мөнгө болох ам.доллар, евро, фунтээс 100% хамааралтайгаар төгрөгөө хэвлэх эрхтэй тоглоомын засаглалтай. Тэд доллараар бидэнд зээл өгнө. Бид тэднээс авсан зээлийг нь эргүүлж төлөх Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн маань доллартайгаа харьцах ханшийг нь байнга унагаж үнэгүйдүүлэх тул бид яаж ч зүтгээд ханшийн алдагдлаас болоод тэдний ам.долларын зээлийг хэзээ ч төлж чадахгүй дуусахгүй. Ийм арга заль мэх луйвраар тэд дэлхийг захирч мөлжиж боолчлоод 100 гаран жил болж байна. Өнөөдөр Монголыг хянах залах удирдах ажлыг гардан гүйцэтгэж буй "Рио Тинто" гэх компани, Монголд үйл ажиллагаа явуулдаг эзэн эрх нь оффшорт бүртгэлтэй компанид байх "Хаан", "Хас" банкууд, Монголын гадаад худалдааны томоохон компаниуд болох "Петровис", "Шунхлай", "Магнай трейд" ( нефть импортлогч), ард түмний орлогын дийлэнхийг хураан авагч "Мобиком", "Юнител", "АПУ" зэрэг компаниуд гээд бараг бүгдээрээ мөн л тэдний мэдлийн EBRD ( Европийн Сэргээн Босголт Хөгжлийн Банк) болон хөрөнгө оруулалтын янз бүрийн сан нэртэй бүтцүүдэд нь харьяалагддаг юм. Монгол эзэнтэй хэмээн андуурагддаг Худалдаа Хөгжлийн банк ч  ч мөн тэдний Голдман сакс болон Ай-Эн-Жи гэх мэтийн янз бүрийн нэртэй бүтцийн барьцаанд байгаа. Монголын төр засгийг мөн л тэд өөрсдийн бүтэц болох ОУВС( Олон Улсын Валютын Сан)- гаараа бүрэн хянаж буй. Яг үнэндээ бидэнд, Монголын ард түмэнд хувь заяа тавилангаа өөрсдөө шийдэх өчүүхэн ч эрх чөлөө байхгүй. Ганц л гарц үлдсэн. Тайван замын хувьсгал "Шинэ Үндсэн Хууль". Эс бөгөөс хэрхэхийг тэнгэр мэднэ!!!

 

Эдийн Засгийн Ухааны Доктор Т.Баярхүү