ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018/06/30
Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 17. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр.
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй байх нь таны үзэл бодолд шууд нөлөөлөх болно. Бахархал болон өөртөө итгэлтэй байдал танд их байх нь асуудал авчрах болно. Хэт их бахархах сэтгэл таныг өөрийнхөө хийж дуусгах ажлын дараа олж авдаг өөртөө итгэлтэй байдлыг тань дарангуйлж болзошгүй. Өөрийнхөө үнэт зүйлсийг дахин нэг харж өөрөөсөө боломжийн зүйлийг хүсэж хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун бай.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр амлалт тангараг өгөх дэмий ярианаас зайлсхийхийг хичээ. Эрсдэлтэй шалгагдаагүй төсөлд болон үл хөдлөх хөрөнгийн наймаанд бүү оролц. Танилууд ба найз нөхдөдөө болгоомжтой ханд. Урьдчилан таамаглах аргагүй байдал үүсгэх үйл явдал болж болзошгүй. Чөлөөт цагаа өөрийн эрүүл саруул амьдрахад анхааран зориул.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Дотоод хүний хүсэл сонирхол ойлголт нь өдөр тутмын стресс, ачаалалтай дасан зохицоход тусална. Хэрэв та сэтгэл гутралтай тэмцэж байгаа бол сэтгэлзүйч дээр очоорой. Амьдралдаа утга учир нэмснээр сэтгэл гутрал ч арилна. Сэтгэл хөдлөм санаа, адал явдал, шинэ зүйлсүүдтэй учирна. Хосууд өнөө орой хамтдаа цагийг өнгөрөөх талаар бодоорой.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр дур булаам байна. Дур булаам байхын тулд өөрсдийнхөө гадаад төрхөнд байнга анхаарч байдаг. Тиймээс загварлаг өөртөө таарсан гутал, хувцас, гоёл чимэглэлийн зүүлт худалдан авахад тохиромжтой үе. Хайр дурлалын гараг эрхэс танд гэрэл гэгээлэг зүйлсийг өгч байна. Гэхдээ зөвхөн бусдын санаанд нь тааруулахын тулд сул дорой байж болохгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Хувь заяанд гэнэтийн эргэлт гарч болох тухай од эрхэс сануулж байна. Эрсдэлтэй ба тодорхойгүй ажил хэрэг хийх, худалдаа наймаа хийх хэрэггүй. Мөнгөний томоохон алдагдалд орох магадлал өндөр байна. Хэрэв худалдаа наймаа хийвэл салхинд мөнгөө цацсантай адил байна. Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч салхинд хийссэн мөнгөө эргүүлж олоход хүнд байх болно.
ОХИН (8/23-9/22)
Та төрөлхийн санаачлагатай нэгэн учир боломж завшааныг алдалгүй харах болно. Өнөө орой болох олон нийтийн үйл ажиллагаа таныг гэрээсээ гарахад хүргэнэ. Гэсэн ч гэр амьтай хайртай хүнтэйгээ хамт оройг хөгжилдөн өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Үгүй бол цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юмуу эсвэл өдөр хэсэгхэн зуур амарч сэтгэл сэргээх зүйл хий. Компьютер болон машинтай холбоотой асуудал үүснэ. Замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө замын түгжрэлийн талаар мэдээ хар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдөр чухал бичиг баримтанд гарын үсэг зурах болон чухал шийдвэр гаргахад тааламжгүй байх болно. Шударга бус, эмх замбараагүй байдал үүсч болзошгүй. Мөн хайр дурлал болон мөнгөний эрсдэл өсөн нэмэгдэх болно. Гол анхааралдаа аваад буй санхүүгийн төслийнхөө ашиг, алдагдлыг сайн тооц.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ямар нэг хууль эрх зүйн асуудалд орооцолдсон бол тэр асуудлаа хурдан шийд. Хэрвээ хурдан шийдэхгүй бол энэ нь таны тайван аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно. Өөртөө итгэлтэй тайван байж чадвал асуудлыг хялбархан шийдэхэд туслах болно. Зарим боломж таны ажил мэргэжилдээ ахиц гаргах алхмыг хэд дахин нэмэгдүүлэх болно. Хол газар сурах хүсэл төрнө.
НУМ (11/22-12/21)
Амар жимэр байж гэр орондоо эмх цэгцтэй байх нь таны цагийг хэмнэнэ. Бие даан шийдвэр гаргах, бусдыг удирдан зохион байгуулах, хувиараа аж ахуй эрхлэх чадвартайгаараа алдартай байна. Та хувиараа ажил эрхлэх юм уу өөрийн гэсэн бизнестэй болохыг эрмэлзэж байж болох юм. Энэ тал дээр эхний алхмуудаа хий. Хайртай хүнээ халамжлах нь таны сайн хийж чаддаг зүйлийн нэг. Яг одоо хамгийн хайртай хүмүүсээ эрхлүүл.
МАТАР (12/22-1/19)
Өнөөдөр хийх зүйл их байтал түүнийг амжуулах цаг маш бага байх бололтой. Нэгэн зэрэг олон зүйл амжуулах гэж оролдсоноор чухал зүйлээ мартах болно. Өөрийгөө тайван байлгаж ажил хийх сонирхолтой арга бодож ол. Мөн машин техниктэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Машиныхаа эд ангийг сайтар шалга. Заавал холбоо барих хүнтэйгээ харилцаагаа сэргээ.
ХУМХ (1/20-2/18)
Хайрын холбооны тайван бус байдал гэр бүлийнхэн дунд чинь хагарлыг бий болгоно. Та өөрт ирэх эрч хүчийг сайнаар ашигла. Санхүүгийн тогтвортой байдлыг үүсгэхийн тулд юу хийх ёстой талаар анхаарлаа төвлөрүүлэхийг од гараг сануулж байна. Та энэ өдөр ажил мэргэжлийн болон бизнесийн гайхалтай амжилтыг гаргаж чадна. Та хамгийн сайн холбоотноо хоолонд уривал их ашиг олж мэднэ.
ЗАГАС (2/19-3/20)
Бүтэлгүй хайр дурлалыг та эрхэлсэн ажлаасаа гүн гүнзгий таашаал авснаар даван туулна. Амгалан тайван байдал тэсвэр тэвчээр ухаалаг буулт зэрэг нь энэ хүнд хэцүү үеийг даван туулахад тусална. Мөн таны санхүүгийн байдал зайлшгүй зарлагаас болж муудах бололтой. Тэвчээргүй, хүслээ түргэн бүтээх гэсэн санаа таны нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тиймээс аливаад сайн бодож тунгаасны эцэст шийдвэрээ гарга.