Сэрэмжлүүлэг: Долдугаар сарын эхээр хэт их хална
2018/06/30
32 минутын өмнө
Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд буюу энэ долдугаар сарын эхний долоо хоногт хэт халах төлөвтэй байна. Тиймээс уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт:
Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэд халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.
• Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
• Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
• Шингэн ус сайн уух
• Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Илрэх шинж тэмдэг:
• Бие суларч тамир тэнхээ алдах
• Толгой эргэж, өвдөх
• Биеийн халуун нэмэгдэх
• Цээж багтран амьсгаа цухалдах
• Царайны өнгө цонхийж цайх,
• Бөөлжис хүрч, дотор муухайрах
• Хөлс гарах нь багасах/ ихсэх/
• Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
• Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,/Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт/
• Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
• Хүйтэн жин тавих
• Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
• Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй юм байна шүү.