"Араатан" гэх хүчирхийллийг өдөөн турхирсан дуу зохиосон залуусыг шалгаж байна
2018/07/03
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдрөөс эхлэн “Араатан” нэртэй, нийгмийг цочроосон үг хэллэгтэй дуу цацагдаад байгаа. Аллага, хүчирхийллийг өдөөн турхирсан өнгө аястай уг дууг цахим хуудаснаас өнөөдөр холбогдох албаныхан устгуулав.
"Араатан" гэх дууг зохиосон, дуулсан, нийгмийн сүлжээнд байршуулсан залуусыг хүчирхийлэл үйлдэхийг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр Нийслэлийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Түүнчлэн нийгэм даяар сэтгэл сэрдхийлгэм хүүхдийг хүчирхийлэх хэргүүд гарсаар байгаа энэ цаг үед олон нийтийг цочроосон бичлэг түгээхгүй байхыг анхааруулав.