ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2018/07/04
Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 21. Буд гараг. Шувуун хушуут одтой, Нэг цагаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо
Өдрийн наран 5 цаг 04 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. .
Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ажлын санал солилцоход цаг гарга. Гэхдээ таныг биеэ барьж чадахгүйд хүргэх бухимдалтай үе үе тохиолдох бололтой. Жолоо барих эсвэл машин механизм ажиллуулах үедээ болгоомжтой бай. Бухимдалтай үедээ юм бичих, утсаар ярихаас зайлсхий. Уурандаа хэрэггүй зүйл хэлж болзошгүй. Таалагддаг хүнээ хоолонд урь, санаанд оромгүй сайхан үр дүн өгөх болно.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр таны хувьд өдөр тутмын амьдралын хатуу мөн чанар ч чухал мэт санагдахгүй. Өөрийнхөө ертөнцийг үзэх үзлээ хувийн шалгуурынхаа дагуу шүүн тунгаа. Таны сониуч зан ямар нэгэн шинэ зүйлийг мэдрэх гэсэн хүсэл тань таны уран бүтээлч болон ухаалаг хүмүүст татагдах шалтгаан нь болно. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж дотроо байгаа уран бүтээлч чанараа ил гарга. Гадаадад аялахаар төлөвлөх болон таны сонирхлыг татах сургалт байгаа эсэхийг шалган шинэ зүйлсийг мэдрэхээр тэмүүл.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Аз жаргалтай байдал нэмэгдэнэ. Гэвч өөрийн хүчтэй байдлаа хадгалахын тулд санхүүгээ анхаарах хэрэгтэй. Зарим нь хууль ёсны арга хэмжээг шинээр эхлэх, урт хугацааны аялалд явах эсвэл импорт болон экспортын худалдаа эрхлэхийг хүсч магадгүй. Ажлаа цааш үргэлжлүүлэхээсээ өмнө ямар алхам хийх талаар сайн бодож тунгаах хэрэгтэй. Виз болон паспортын мэдүүлэг өгсөн хүмүүсийн хүсэлт амархан бүтэх хандлагатай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр сонин содон үйл явдлаар дүүрэн байх бөгөөд энэ бүхний хажуугаар сайхан үйл явдлууд ч тохиолдох болно. Та удирдах албан тушаалд дэвших бөгөөд үүний хажуугаар бага зэрэг айдас таныг зовоох болно. Гэвч та удахгүй үүнд дасч өөрийн ямар их авьяас чадвартайг гайхан бишрүүлэх болно. Таны аливааг зөв зүйтэй үнэлэх чадвар бол танд байгаа давуу тал бөгөөд таны байр суурь энэ чадвараа ашиглан сайн болно. Зарим хүмүүсийн урлагийн авьяасыг олон нийт сайшаан үнэлэх болно. Бусдын анхаарлын төвд байхаас ичих хэрэггүй.
АРСЛАН (7/23-8/22)

ОХИН (8/23-9/22)

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр номын худалдаа, семинарт оролцох, төгсөлтийн уулзалт зохион байгуулах зэргийг амжилттай хийж сэтгэл хангалуун байна. Сургалтын зорилго болон тааламжтай байдал таны уран сэтгэмжийг нэмж цаашид сонирхолтой сэдвээр судалгаа хийхэд зоригжуулна. Таны уран сэтгэмж хүчтэй өсөж бүтээлч сэтгэхүй ар араасаа хөвөрсөөр байх болно. Зарим залуус анхны харцаар дурлана. Болгоомжтой алхам хий.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Ихээхэн хүчин чармайлт шаардах тул маш чухал зүйлсийн талаар шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа ярилц. Хэрэв одоо л ярилцаж асуудалд шийдэл гаргаж чадахгүй бол хожим харамсах болно. Тиймээс хэн хэндээ хүлээцтэй байж буултыг хэрэгтэй цагт нь хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та хойш нэг алхахыг хүсвэл хамтрагч тань хүртэл нэг алхам ухрах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч түншүүдтэйгээ уулзахад бүрэн бэлэн болоогүй байна. Биеэ зөв авч явахын хамт инээмсэглээрэй. Зайлшгүй шаардлагатай үедээ л асуудлыг шийдэх чадвартай болдог гэдгээ сана.
НУМ (11/22-12/21)
Сэтгэл хөдлөлөөсөө болж үг алдахгүй байхад анхаар. Таны хамтрагч сайн найз тань танаас их дэмжлэг авах хэрэгтэй байна. Магадгүй та өөрийн хүсэл эрмэлзлээ хойш тавих болох байх. Таны харилцаанд нөхцөл байдлаа дахин үнэлэх санаанд оромгүй үйл явдал гарах болно. Гэхдээ битгий яах ийхийн зуургүй дүгнэлт хий. Яагаад гэвэл таны сэтгэл өвдөх болно. Бусдыг санал бодлыг буруу ойлгож магадгүй үүнийг шийдэхэд бэлэн бай. Өдрийн турш өөртөө хугацаа гаргаж сэтгэл санаагаа тайван байлга. Ач холбогдолтой шийдвэрт хүр. Ингэснээр ирээдүйн талаар өөдрөг төсөөлөл авна.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр нийгэм болон гэр бүлийн хүрээнд идэвхитэй байна. Та энэ өдрийг тайван өнгөрүүлнэ. Ойр дотныхон болон найз нөхөд чинь танайд зочлохдоо таны найрсаг сайхан занд тань талархах болно. Ойлгомжгүй зөрчилтэй асуудлууд хурцдаж болзошгүй байгаа ч та өөрийн сонирхдог зүйлдээ гол анхаарлаа хандуулаарай. Ингэснээр та олны талархлыг хүртэх болно.
ХУМХ (1/20-2/18)
Өөрийн эрхэмлэн үздэг зүйл тань зөв гэдэгт итгэлтэй байгаарай. Хэрвээ та ажилдаа их цаг зарцуулж, хайртдаа хангалттай цаг зарцуулдаггүй бол тэнцвэрийг дахин өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Хэтэрхий их зүйл нэг дор эхлэхээсээ болгоомжил. Үгүй бол стресс тань бүр илүү таагүй байдалд хүргэж мэднэ.
ЗАГАС (2/19-3/20)
Аялах, гэрээ хэлэлцээр хийхэд таатай өдөр. Энэ өдөр та төлөвлөгөөнөөсөө гажиж магадгүй. Мөн нууцлаг хүсэл тань биеллээ олох магадлалтай байна. Од эрхэс танд энэ өдөр ер бусын санал ирж болзошгүйг анхааруулж байна. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодол, шударга байдлаа илэрхийлэх чадвар юм. Хэрвээ чухал нөхцөл байдлын тухайд санаа хоёрдоод байвал шийдвэр гаргахаасаа өмнө хэд хоног хүлээх нь хамгийн зөв арга.