“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн Хүй долоо худаг явна
2018/07/11

Энэ жил А, Ж, DК, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт 7 төрлийн зөвшөөрлүүд олгогдсон. Зөвшөөрлийн дагуу дараах зогсоолуудад тээврийн хэрэгслээ байршуулах юм байна.
“А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 6 давхар авто зогсоолд,


“Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн талбайд

“Г, Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын зүүн талд байрлах “СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн талбайд


45 ба түүнээс дээш хүний суудалтай автобуснуудад зориулсан нэмэлт зогсоолуудыг гаргасан байна.

“Улаан M”, “Цэнхэр М” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зөвхөн Хүй 7 худаг явна.
Тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.






