Энэтхэг улсад аялаж явсан 21 настай Оросын жуулчинг хүчирхийлжээ
2018/07/20
Оросын 21 настай жуулчин бүсгүйг буудалласан дэн буудлынх нь менежер, хөтөч болон бусад хүн бүлэглэн хүчиндсэн хэрэг гарсан байна.
Пүрэв гарагт энэ хэрэгт холбогдуулан нийт зургаан хүнийг баривчилжээ. Хохирогчийн нүүр болон хүзүү, гар дээгүүр нь хазсан, хүч хэрэглэсэн ул мөр олноороо олдсон. Хэрэг болсон газар нь Энэтхэгийн алдарт 9 дүгээр зууны Аннамалаяр нэртэй сүм байдаг Тируваннамалай нэртэй хот юм байна. Эндэхийн сүм нь Хинди шашны хамгийн том сүм цогцолборуудын нэгт тооцогддог.
- Дашрамд дуулгахад Энэтхэг улсад нэг өдөрт 110 хүчингийн хэрэг үйлдэгддэг байна. Сүүлийн үед гадны жуулчин эмэгтэйчүүдэд халдах нь эрс нэмэгдсэн аж.
- Өнгөрсөн сард Энэтхэгийн хойд нутгийн хотод Японы жуулчин бүсгүйг таксины жолооч нь хүчирхийлсэн.
- 7 дугаар сарын эхээр Дели хотын жуулчид байрладаг Questhouse-ын эзэн нь 20 настай Канадын жуулчин бүсгүйг хүчиндсэн гэх мэт хэргүүд ихээр гарч байгаа учир Энэтхэг улсад охид эмэгтэйчүүдийг ганцаараа явахгүй байхыг www.o.canada.com сайтад сэрэмжлүүлжээ.
gege · 2018/07/26
enetheguud hamgiin bohir zavaan, dord yaduu, huchirhiilegchid
zocnin · 2018/07/25
ENE MEGTEI HOORHII BYSGYIG HEWLEL BUURCN GUTAACNIHLAA DAA. NERIIG NI YADAJ ZURGIIG NI TAWIXGYI BHGYI .. ODOO ENE MEGTEI YAJ HYNTEI SUUNAA..
Зочин · 2018/07/21
olnontson baagiinuud bdag gesen
Зочин · 2018/07/20
Enethegtei hul niiluulen alhaz baigaa um bn bid chin.