Жаргалсайхан "MCS" компанийн Оджаргалыг тендер хамахаа боль гэв
2018/07/24
Цахим ертөнцөнд сүүлийн хэдэн сар идэвхтэй байгаа БНН-ын дарга Б.Жаргалсайхан өчигдөр фэйсбуук дэх өөрийн албан ёсны хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан анхны видео цацалтаа хийсэн билээ.
Энэ үеэр тэрбээр хэд хэдэн асуудал ярьсны нэг нь MCS группын захирал Ж.Оджаргалд хандан хэлсэн үг байв. "MCS гэж компани байна аа даа. Энэ газар бүх л тендерийг авдаг, дарга нарыг авилгалдаж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Одоо энийг болих хэрэгтэй байна ноён Оджаргал аа. Үхэшгүй мөнхийн амьдралыг бурханаас хэнд ч олгоогүй шүү дээ. Одоо Оджаргалын хувьд нас зүс ч нэлээд явж байгаа байх, улс орноо бодох цаг болсон юм биш үү. Энэ ядарсан ард олноо бодох цаг болсон юм биш үү. Би энийг л хэлээд байгаа" хэмээн тэрбээр яриандаа дурдсан байв.
Japanaas · 2018/07/24
Ug ni ih gaigui l yum yaridgiin shu 。
Зочин · 2018/07/24
Goe ax shvv. Kk
Зочин · 2018/07/24
зөв шүү цахилгааны шон босгосон ч MCS гэр хорооллын зуух сольсон ч MCS нүүрс зарсан ч MCS
Зундуй · 2018/07/24
Яг зөв юм ярьжээ.Тендерийн хуулийг MCS-т зориулсан хууль гэж ярьдаг.Энэ заваан хуулийг хүчингүй болгох хэрэгтэй