Өнөөдөр аргын тооллын 2018 оны долоодугаар сарын 28. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны адаг шарагчин хонь сарын шинийн 16.  Санчир гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

                          БарилдлагаШид 
                          Шүтэн барилдлага
Сэрэхүй
                          Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд  өвчин ирнэ хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зохимжгүй ...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хийж буй зүйлдээ л анхаарлаа хандуул. Гадаадын иргэн эсвэл гадаад улстай холбоо тогтоох нь далайн чанад руу аялал зохион байгуулахад танд нөлөө үзүүлнэ. Баримт бичгээ зохих ёсоор бүрдүүлээрэй. Мөн гадаад руу аялах эсвэл хөдөө амрах бол техник хэрэгслийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханга.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр сэтгэлийн хөдөлгөөнөө барих толгойгоо сэргэлэн байлгахад бага зэрэг хэцүү л байх тул ухаан сорьсон ажлуудыг хойш тавьсан нь дээр байх болно. Чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа явуулахаас зайлсхий. Чухал бичиг баримт эсвэл онцгой мэдээ хүлээж байгаа хүмүүсийн найдвар биелэхгүй байж магад. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Бүх зүйл тийм ч муу биш байна. Та зөвхөн хэсэг хугацаанд л тэвчээртэй байх хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэдийгээр таны тэсвэр зориг тэвчээрийг шалгах хэд хэдэн сорилтууд тулгарч болох ч өнөөдөр та бүтээмж өндөртэй байна. Танд илүү тав тухтай байдал юм уу илүү том зай хэрэгтэй байж болох юм. Хэрэв тийм өөрчлөлтүүдийг хийхэд таны үр бүтээмж дээшлэх боломжтой бол өрөөгөө солих юм уу тавилгаа өөрчилж тавь. Өнөөдөр ерөнхийдөө бүтэмжтэй өдөр байх боловч санаж байснаас удаан шийдэгдэх эргэлзээтэй асуудлууд гарч болох юм.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бусадтай харьцах харьцаанаас таны байр суурь шалтгаална. Амралтын өдөр ч гэлээ удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Таны гавьяа төдийгүй, алдаа чинь ч түүний нүдэнд ил байгаа. Уран бүтээл ба урлагаар хичээллэхэд тохиромжтой цаг. Чөлөөт цагаараа бүхнийг мартаад өөрийгөө бүхлээр нь уран бүтээлд зориулна.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өнөөдөр маш яаруу сандруу байх бололтой. Хэрвээ хэн нэгэн танд ямар нэг түрэмгий зан ааш гаргавал юу хэлэхээ сайн бодож аюулд орохоос сэргийл. Ямар нэг санамсаргүй үйлдэл төсөөлж байгаагүй хүнд асуудалд оруулах бөгөөд энэ байдлыг болж өгвөл хурдан намдааж сөрөг үр дагавраас сэргийл. Олон нийтийн үйл ажиллагаа маш хөгжилтэй байх болно. Хэрвээ найз тань таныг гомдоовол сэтгэлээр унах хэрэггүй тэдэнд тэгэх шалтгаан заавал байгаа.


ОХИН (8/23-9/22)

Гараг эрхсийн нөлөө нь төлөвлөгдөөгүй байдал бий болгож байна. Амрах зуураа нэг хэвийн ядаргаатай өдрийн дэглэмээ эвдэх хүсэл эрмэлзэл нь таныг хөдөлгөх болно. Гэвч болчимгүй үйл ажиллагаа болон хуумгай сонголтоосоо зайлсхий. Чи юу ч хийсэн бай үр дүн нь эерэг сөрөг аль алинаар ирэх болно. Гэр бүлийн гишүүдтэйгээ амралтанд явах нь дурсамжтай аялал болно. Ганц бие хүмүүс аялах зуураа хайр дурлалын дохио авах нь таатай байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны мэргэн ухаан бусдыг гайхшруулах болно. Ажилтайгаа холбоотой чухал гэрээ хэлцэл хийх үедээ болгоомжтой бай. Туршлагаа ашиглан хэн нэгний нөлөөн дор шийдвэр гаргахаас сэргийл. Жаахан тайвшраад, амрах хэрэгтэй гэдгийг сана. Олон нийтийн үйл ажиллагааны үеэр одоо байгаагаас тань илүү сайн ажлын санал ирнэ. Онцгой оройн зоог төлөвлөж амралтын өдрүүдээр хайртай хүнтэйгээ хамтдаа зоог барь. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйлс ч бай юу ч байсан таны амьдралд сэтгэл хөдлөлийг нэмнэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэрэгч хүмүүст мөнгөтэй хүн санал тавина. Гэвч та юмыг хэтрүүлэх нь их тул танд болгоомжлох шалтгаан болно. Өөрийн зээлийн картыг хэрэгтэй үедээ зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Зөв санаа бодлоор дүүрэн байна. Хэрвээ та ганц бие бол хүмүүстэй аялалд гар. Гэхдээ болгоомжтой бай. Оюун санааны хувьд өөртөө урам хайрлаж аливаа хурал цуглааныг орхидуулахгүй бай. Бусдыг сонсож нээлттэй байж, гэнэтийн үйл явдалд бэлэн бай.


НУМ (11/22-12/21)

Эргэн тойрныхоо хүмүүсийн дунд юу болоод байгаад анхаарлаа хэт их хандуулна. Бусадтай өөрийн үзэл бодлыг хуваалцах нь таны хувьд чухал байр суурь эзэлнэ. Хайртай хүн тань танд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Харин та хэрхэн хариу барих хэрэгтэйгээ сайн бодох хэрэгтэй. Гүнзгий харилцаагаа дахин сэргээх нь танд илүү таалагдах болно. Хамтрагчтайгаа эрх мэдлээ хуваахын тулд дотно харилцаа санхүүгийн байдал гэх мэт сэтгэл зовоосон асуудлуудаа шууд байхгүй болгохыг хүснэ. Урлагт дуртай хүмүүс сэтгэлийг тань хөдөлгөсөн уран бүтээлчийг хөгжиж дэвжихэд нь туслах болно.


МАТАР (12/22-1/19)

Найз нөхөд эсвэл хөршүүд ганцаардмал байдалд тань саад болох ч найрсаг харилцаатай байх нь танд таалагдаж, цагийг сонирхолтой өнгөрүүлнэ. Тохирох хүнээ хайж байгаа ганц бие хүмүүс өнөөдөр азтай байна. Хэрвээ аль хэдийн харилцаа тогтоосон, үл ойлголцол бий болсон бол бие биенээ сайн таних сорил хэмээн үзэж эергээр хүлээн авах хэрэгтэй. Үргэлж эелдэг боловсон, санаа нийлдэг хүнийг хайрлах нь хялбар байдаг боловч нөгөө хүний бодол сэтгэл хэт хиймэл байж магадгүй.


ХУМХ (1/20-2/18)

Зөрчилдөөнтэй болгож, өөр өөр өнгө аяс бүхий мэдээллүүдийг танд дамжуулна. Хэрэв та энэ өдөр урамгүй байгаагаа мэдэрвэл ихэнхи цагаа гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Эцэг эхтэйгээ амьдардаг залуучууд аавтайгаа эсвэл хамаатны хүмүүстэйгээ харилцах харилцаанд саад учирч, маргаан үүсч болзошгүй. Харин эцэг эхчүүд хүүхдүүддээ гэрийн ажил хийхийг зааж сурга. Аливаа зүйлийг босгоход хүн болгон гар бие оролцох хэрэгтэй гэдгийг тэдэнд ойлгуулаарай.


ЗАГАС (2/19-3/20)

Эерэг нөлөөнүүд таны өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүндэтгэх байдлыг өсгөнө. Эцсийн нөөц бололцоогоо ашиглан санхүүгийн дарамттай асуудлаас гарснаар танд сэтгэлийн тайвширлыг авчрах болно. Ажил дээрээ та ааш муутай дарга, удирдлагуудтайгаа учраа ололцох гэж хичээх хэрэгтэй ч амьдралдаа амар амгаланг мэдрэхийг хичээ.