Өнөөдөр маргааш буюу 2018 оны 8 сарын 1,2~ны өдрүүдэд БНСУ~д цаг уурын мэдээ хэмжиж эхэлснээс хойш 111 жилд болоогүй 40 хэм хүрч мэдэх хамгийн халуун өдрүүд үргэлжлэх ажээ.

 Сөүлд урьд өмнө бичигдэж байгаагүй 39 хэмээс давж халах юм байна. Сөүлийн өглөө 28 хэмээс эхлэх бол Чүнчон 39 хэм, Дэжон Гуанжү 38 хэм хүртэл халж бусад бүс нутгаар энэ халуун үргэлжлэх юм байна. Өдрийн хэт халуун цаг болох 12 цагаас 5 цагийн хооронд гадагшаа гарахгүй байх, ус бага багаар ууж шингэнээ алдахгүй байх, боломжоороо сүүдэрт байх зэрэг өөрийгөө сэрүүцүүлэх арга хэмжээ авна уу


Кофе болон энергийн ундаанаас зайлсхийж, ус жүүс Солонгосоор Иун ундаа буюу шингэн нөхөх зориулттай ундаа уухыг зөвлөж байна. Хэрэв нарны хордлогын шинж илэрвэл аль болох хурдан наранд түлэгдсэн хэсгээ хүйтэн усаар шавшиж, ундаа бага багаар шимж уугаад эмнэлэгийн тусламж авна уу.

Зөвхөн 2018 оны зун Солонгост 2266 хүн наранд хордож, сүүлийн 2 сард 28 хүн нас бараад байна. Мөн хэт халуунаас тахиа үхэр зэрэг амьтад олон зуугаар хорогдож байгаа учир хэд хэдэн фермүүд үүдээ хаахад хүржээ.

Иймд Солонгос улсад ажиллаж амьдарч буй Монголчууд та бүхэн хэт халуунаас болгоомжилно уу