Өчигдөр өглөө 10:40 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга Б.Амартүвшингийн өрөөнд танихгүй этгээд нэвтэрч түүнийг хутгалсан хэрэг гарсан билээ.  

Хохирогч одоогийн байдлаар Цэргийн төв Госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай хагалгаанд орох гэнэ. Түүнийг тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй 64 настай иргэн "И" хутгалсан нь тогтоогдсон юм. Тэрээр "Миний хүргэн дүү дүүргийн хот тохижилтын газар ажилладаг. Би тагнуулч хүн учир биеэ хамгаалахаар хутга авч явдаг" хэмээн мэдүүлжээ.

Иргэн "И" нь “Шезопрени” өвчтэй учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн хяналтад байдаг аж. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм. 

Тамгын газрын дарга Б.Амартүвшин нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, Засаг даргад туслах шинжилгээ хийх, үнэлж, дүгнэх бодлогын удирдамжаар хангах, Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагуудыг чиглүүлэн удирдах зэрэг ажлыг хариуцдаг аж. 

www.Seen.mn