Дорноговь аймгийн Айраг сумын нутгаар дайрч өнгөрдөг Номт зөрлөгийн төмөр замд өчигдөр ноцтой осол гарчээ. Тодруулбал Номт-Цагаан хад чиглэлийн 1016 км төмөр замд засварын ажил гүйцэтгэж байсан кран осолдож, төмөр замыг дамнан унасан байна.

Азаар хүний амь нас эрсдээгүй ч энэ чиглэлд явдаг галт тэрэгний хөдөлгөөн бүрэн хаасан байна.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ чиглэлийн төмөр замын модон дэрийг бетон дэрээр сольж, шинэчлэлийн ажлыг нь хийж дуусгах дөхсөн байжээ.

Энэ мэтээр ьөмөр зам дагасан осол сар тутам гарах болж. Эргэн сануулахад өнгөрсөн дөрөвдүгээр сард Дархан өртөөнд гарсан осолд их хэмжээний хохирол гарсан ч УБТЗ-ын удирдлагууд түүнийг хаацайлж, хариуцлага хүлээхээс зайлсхийж ялзарч муудсан төмөр замын дэр модонд буруугаа чихээд өөрсдөө цэвэрхэн хоцорч байсан билээ... Энэ зөрчим, осол гэмтэл гарч байхад УБТЗ-ын удирдлагууд хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах огтолж, Ургах наран хорооллын урд талын дэнжийг хогоор булж орхисон билээ..

80 жилийн ойгоо УБТЗ-ынхан ийнхүү осол гэмтэлээр угтаж байгаа нь тун чиг харамсалтай үйл явдал боллоо.

Эх сурвалж: http://ulsturch.mn