Гуйлга гуйж, шатар тоглогчдыг өөгшүүлэх хэрэггүй
2018/08/09
Бид өдөр бүр хэн нэгэн хайрцаг урдаа тавьчихаад задгай мөнгө гуйж суухыг хардаг. Боломжтой нэг нь тав арван төгрөг хайрцаг руу нь хийж байгаа харагдана. Сүүлийн үед нас тогтсон эрчүүд шатар тоглох нэрийдлээр Спортын төв ордны гадна талбайд сууж, архины мөнгөө олдог болжээ.
Архи үнэртүүлчихсэн "Шатар тоглоё" гэх настай өвгөчүүлд би дургүй. Тэд залуу үеэ буруу зүйлд уриалан дуудагчид. Залуучууд насыг нь хүндлээд ганц нэг тоглочихоод автобус хоолныхоо мөнгөнөөс хугаслаад 500, 1000 төгрөг өгөөд явж байгаа харагддаг. Гэтэл тэр мөнгөөр мөнөөх өвгөчүүл нийлж архи авч ууна. Өнөөдөр /өчигдөр/ Багшийн дээдийн буудлын нүхэн гарц дотор бас нэг ийм нөхөртэй таарлаа. Үнэндээ 30 нэлээд гарсан тэр хүн урдаа уранхай хайрцаг тавьчихаад тамхи татан сууж байна. Тэр хайрцаг дотор нь 1000 төгрөг ч харагдана лээ. Гэтэл цаахан талд нь морин хуур тоглох тэтгэврийн өвгөний хайрцаг дотор 10,20, 50 төгрөг хэвтэнэ. Зүгээр л тамхи татаад хээвнэг сууж архиныхаа мөнгийг олох тэр хүнийг хараад надад олон зүйл бодогдсон. Энд зөвхөн нэг зүйлийг өгүүлэхийг хүслээ.
Бид хөдөлмөр эрхлэх насны залуучуудаа өрөвдөж хайрлах нэрийдлээр өөгшүүлж архинд оруулаад байна гэж бодогдлоо. Энэ байдлыг одооноос таслан зогсоох хэрэгтэй. Ядаж л тэдэнд зүгээр гуйлга гуйхад нь архины мөнгө өгмөөргүй байна. Настан буурлууд нь залуу үеэ шулж архи авч уудгаа ч болимоор байна. Яг үнэндээ залуу үеийг уруу татагсад бол архинд толгойгоо мэдүүлсэн өндөр настай хүмүүс юм байна гэж бодогдлоо.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Г.Нямсүрэн-д · 2018/08/09
Чи өөрөө л уухгүй л бай л даа. Цаадуул чинь чиний ам руу цутгаа юу. Шатарны хувьд чи ч дээ, пионер маданд явах нөхөр шиг байна. ...
Г.Нямсүрэн-д · 2018/08/09
Чи өөрөө л уухгүй л бай л даа. Цаадуул чинь чиний ам руу цутгаа юу. Шатарны хувьд чи ч дээ, пионер маданд явах нөхөр шиг байна. ...
Зочин · 2018/08/09
daam togloj bna!
Зочин · 2018/08/09
Шатар мэдэхгүй байж дэмий юм битгий бич