Нурангин доор долоо хоног дарагдсан нярайн амийг аварчээ
2018/08/10
Лаос улсад болсон байгалийн гамшигийн үеэр тусламж үзүүлэхээр очсон Америкийн тэнгисийн хүчний цэрэг Майкл Алфаро гэгч эр аврах ажиллагаанд оролцож байхдаа бяцхан нярай хүүхэд олжээ.
Үерийн улмаас барилга байшин нь эвдэрч сүйрсэн тосгоны эргэн тойронд ажиллах явцад нурангин доор хүүхдийн сул дуу сонссон байна. Нярайг гарган авахад ихээр турж эцсэн байжээ. Гамшиг бараг долоо хоногийн өмнө болсон газраас хүүг олжээ. Үүний дараа түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн анхны тусламж үзүүлснээр одоо хүүгийн бие сайжирч байгаа гэнэ. Долоо хоног гаруй энд гацан өдийг хүртэл эсэн мэнд байсан нь эмч нарыг ихээхэн гайхашруулан ус уух хувьтай хүү байжээ гэж олон хүн ярих болж.
zochin · 2018/08/10
Hoorhiidoo ervvl saruul saihan osoorei